Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ирэх сард BTS хамтлаг цахим тоглолтоо хийхээр болжээ

Солонгосын  “BTS” хамтлаг ирэх сарын 24-нд цахим тоглолт зохион байгуулах гэж байгаа талааар тэдний харьяалагддаг “Big Hit” энтертайнментаас мэдэгджээ. Тус хамтлаг өнгөрсөн жил европын болон азийн хэд хэдэн орноор "BTS Map of the Soul Tour" аялан тоглолтоо хийх байсан ч коронавирусний цар тахлын улмаас жил гаруй хойшлогдож эцэстээ цуцлагдаад байсан юм. 

Тиймээс BTS хамтлагийнхан дэлхийн өнцөг булан бүрт байгаа фэнүүдтэйгээ "BTS Permission To Dance On Stage " хэмээх цахим тоглолтоор дамжуулан уулзахаар болсон бөгөөд одоогоор тоглолтын тасалбарын борлуулагдаж эхлэх хуваарийг гаргаагүй байгаа аж. 

Одоогоор “BTS” хамтлагийнхан БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын үйл ажиллагаанд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорьжээ. Тэд Тогтвортой хөгжлийн зорилтын Агшин хэмээх үйл ажиллагааны /Moment/ нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар оролцохоор болсон байна. 

Сануулахад, Тус хамтлагийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Ерөнхийлөгчийн ирээдүй хойч үе, соёлын тусгай төлөөлөгч”-өөр мягмар гарагт томилсон юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.