Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
Нийслэлд дөрвөн удаа бамбай хоншоорт могой орж ирсэн

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэргэжлийн хяналтын байгууллага болон Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран өнөөдөр /2020.07.30/ ээлжит мэдээллээ өгсөн юм.

Энэ сарын 20-ны өдрөөс хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн зуслангууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиж ажиллах үүрэг хүлээсэн. Иймд НМХГ-аас зуслангуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгосон байна.

ТАРВАГАНЫ 10 ШИРХЭГ ТУЛ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

НМХГ-ын мэдээлснээр сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэд нийслэл рүү тарваганы 10 тулам нэвтрүүлэхийг завджээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт ойролцоо газруудад тарваганы 7 тулам байсныг ЗӨСҮТ рүү шилжүүлж, тухайн газрыг ариутгаж халдваргүйжүүлжээ.

ГУРВАН ДҮҮРГИЙН ТАВАН ХОРООНД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОВ

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг өнгөрсөн жилээс хориглосонтой холбогдуулан гурван дүүргийн таван хороонд энэ жилээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглов. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод тус бүр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлшээр хангахаар болжээ. Өнгөрсөн жил нийслэлийн 150 гаруй хороо түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан түлш хэрэглэсэн билээ.

АВРАГЧИД 260 ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖЭЭ

НОБГ-ын мэдээлснээр, онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн хугацаанд 260 хүний амь насыг авран хамгаалсан байна. Усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн  голын сав дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэв. Тэрбээр “Усны ослоор бага насны хүүхэд эрсдэх магадлал өндөр байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Бага насны хүүхдийг усанд эндэхээс урьдчилан сэргийлэхэд  Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна” гэлээ.

ГЭРИЙН АЖИГЛАЛТААС 6981 ИРГЭН ГАРЧЭЭ

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн 291 тохиолдол батлагдаад байна. Сүүлийн долоон сарын хугацаанд 15469 хүн эмнэлгийн ажиглалтад оржээ. Гуравдугаар сараас хойш нийт 8346 хүн гэрийн тусгаарлалтад гарсан аж. Тэдний 6981 нь гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Өчигдрийн байдлаар 204 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.  Үүнээс гадна тарваган тахлын өвчлөл гарах өндөр магадлалтайг НЭМГ-аас мэдээллээ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2491 хүн тарваган тахлын эсрэг вакцинд хамрагджээ.

АЙЛЫН ХАШААНД ТАРВАГА ОРЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн жилүүдэд тарвага айлын хашаа руу орж ирэх тохиолдол нэмэгджээ. Энэ нь Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлэх болсноор тарваганы тархац бүс нутаг хумигдсантай холбоотой гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэв. Иймд ЗӨСҮТ-өөс нийслэлд тарваган тахал гарах өндөр магадлалтай болохыг анхааруулжээ. Иргэдийн тухайд хотын бүс нутагт хууль бусаар тарвага агнах тохиолдол гарч байгаа нь халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй болохыг сануулав. Мөн Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага ирснээс дөрөв нь бамбай хоншоорт могой, хоёр нь начин шонхор шувууны нислэг ангаахай байжээ. Бамбай хоншоорт могой нь хортой тул тааралдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагыг дуудахыг зөвлөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.