Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Домог болохыг хүсээгүй ч домог болон мөнхөрсөн Булсара

Дэлхийн рок хөгжсийн домог болсон QUEEN хамтлагын дууг сонсож үзээгүй хүн гэж үгүй биз. 

“Queen”хамтлагийн дуучин алдарт Фредди Меркури 1946 оны 9-р сарын 5-ны өдөр мэндэлжээ. Тэрбээр хүмүүст рок хөгжмийг өөр өнцгөөс харах боломжийг олгосон бол авьяас чадвар нь хөгжмийн урлагт үүрд дурсагдах алдар цууг авчирсан юм. Амьд ахуйдаа “Би рок од, домог болохгүй” гэж ярьдаг байсан Фредди Меркуригийн талаарх сонирхолтой 10 баримтыг танилцуулж байна.

1. Тэрээр Ealing Art хэмээх коллежийг график дизайны чиглэлээр төгссөн бөгөөд“Queen””хамтлагийн логог зохион бүтээжээ.

 

 

Логон дээрх хоёр арслангаар Жон Деакон болон Рожер Тэйлор нарыг илэрхийлсэн бол Q үсэг бол хамтлагийн нэрний эхний үсэг, харин  түүний дээр суух хавчаар Брайн Мэйг дүрсэлжээ. Арслангуудийн харалдаа Q үсгийн хоёр талд суух далавчтай бяцхан шидтэнгүүдээр өөрийгөө төлөөлүүлэн охины ордоо билэгдсэн байна. Логон дээр байх галт шувуу бол хамтлагийн гишүүдийг муу зүйлээс хамгаалахыг билэгджээ.

2. Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг бөгөөд 1970 онд өөрийн нэрийг Фредди Меркури болгон өөрчилсөн байна.

Freddie Mercury - Teeth, Live Aid & Movie - Biography

3. Фредди марк цуглуулах хоббитой байв. Нас барсных нь дараа түүний маркны  цуглуулга өндөр үнэд хүрчээ.

Freddie Mercury Tapestry for Sale by Mark Ashkenazi

4. Гэр бүл нь Парсис бөгөөд Зороастерийн шашныг нэвтрүүлэгчид байсан юм. Мөн Фреддиг нас барахад түүний оршуулгыг Зороастерийн санваартнаар удирдуулсан гэдэг.

5. Фредди  Занзибар улсад / Занзибар нь XIX зуунаас 1964 оны нэгдүгээр сарын 12-ныг хүртэл оршин тогтнож байсан улс юм. 1964 оноос Танзанийн Бүгд Найрамдах Нэгдсэн Улсын бүрэлдэхүүнд оржээ/ төржээ. Түүнийг төрөхөөс өмнө гэр бүл нь энэ улсад нүүж очсон бөгөөд эцэг нь Британийн колонийн албанд ажилладаг байсан гэнэ. 

6. Фреддигийн амьдралын цорын ганц хайр мөн үнэнч нөхөр нь Мэри Остин хэмээх бүсгүй байсан гэдэг. Фредди өөрийгөө бисексуаль /хоёр хүйстэн сонирхогч / чиг хандлагатай гэж эхнэртээ хэлснээр Мэри гэрлэлтээ цуцлуулахаар шийджээ. Тэд хоёр тийш болж, Мэри шинээр амьдрал зохиосон ч нэгнээсээ холдож чадаагүй гэнэ. Ийнхүү хуучин нөхөртэйгээ сэтгэлийн холбоотойг мэдсэн Мэригийн нөхөр эхнэрээ хардан, гэр бүлээ цуцлуулжээ. Фредди Мэрид зориулан “love of my life”дуугаа бичсэн бөгөөд “амьдралынхаа төгсгөл хүртэл Мэри бид 2 үнэнч найзууд хэвээр байна” гэж хэлдэг байж. Мөн таалал төгсөхдөө тэрээр бүх эд хөрөнгөө Мэрид гэрээслэл үлдээжээ.

 

7. Тайзан дээр этгээд, өвөрмөц төрх гарган, элдвээр авирладаг байсан ч ойр дотны хүмүүс нь  түүнийг амьдрал дээрээ даруухан ихээхэн дэг журамтай хүн байсан гэж ярьдаг. 

8. Фредди болон менежер нь түүнийг нас барахын өмнөх өдөр ДОХ-той хэмээн албан ёсоор мэдэгдэл хийсэн гэдэг. Хожимдсон мэдэгдэл дэлхий даяарх түүний сая сая шүтэн бишрэгчдийг уйтгар гунигт автуулсан юм.

 Freddie Mercury In Photos - Freddie Mercury Through the Years

9. Фредди мууранд хайртай, олон ч муур тэжээдэг байжээ. Тэр бүү хэл  Делила нэртэй муурандаа зориулж дуу хүртэл бичиж байв. 

10. 2000 онд түүний амьдралын талаар “The Untold Story”нэртэй кино хийсэн бөгөөд Фреддигийн дүрд Боратын од Сача Барон Кохен тогложээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.