Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Шинэ хууль: “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн бэ?

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулга,  инфографикийн хамт хүргэж байна. 

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, хүний эрх хамгаалагчийн эрх, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод, нээлттэй байдал, төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо зэрэг 4 бүлэг 14 зүйлтэй бөгөөд “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа” гэж юу болох, “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” зэргийг тодруулан томьёолсон.

Улсын Их Хурал Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Ази тивд хүний эрхийн асуудал, зөрчлийн талаар тэмцэж буй хүмүүсийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон бөгөөд хууль хэлэлцэн батлах үе шатуудад хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас /ISHR/ гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хууль, ХЭҮК-ын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа, “Хүний эрхийн төлөө олон улсын байгууллага”-аас хийсэн дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжийн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн дэд Комиссарын газраас хуулийн төсөлд өгсөн санал зэрэг холбогдох материалыг ашиглан хуулийг хэлэлцэн баталсан.

Тухайлбал:

-хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ үйл ажиллагаа явуулахдаа хориглох зүйлийг, мөн хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод, нээлттэй байдлын талаар тусган баталлаа. 


- төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллах, байгууллагынхаа дотоод журамд хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг тусгах, сургалт зохион байгуулах гэх мэт тодорхой үүрэг хүлээхээр хуульд тусгасан. 

- Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог ХЭҮК-ын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох зохицуулалтыг тусгалаа. Хорооны гишүүн нь орон тооны бус байх бөгөөд хороонд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллаж, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, баримт, нотолгоо цуглуулах, хадгалах, мэдээллийн сан үүсгэх зэрэг Хорооны гишүүний үйл ажиллагааг байнгын тасралтгүй явагдах нөхцөлийг хангах юм. 



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.