Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ч.Өнөрбаяр: Засгийн газар ёолкны мод шиг чимэглэлтэй сайд нартай болжээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Засгийн газрын үйл ажиллагааг хатуухан шүүмжлэв. 

Тэрээр... "Монгол төр өнөөдөр хариуцлагагүй байдалд орсон байна. Хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Алсын хараа гэсэн ном биччихээрээ Монголын төр алсын хараатай болчихдог юм бишээ. Монгол төр зовлон болоод байгаа асуудалд бодлого гаргаад, ард иргэддээ хүрч үйлчлэх ёстой. Өнөөдөр ард иргэд цар тахлаар хайртай хүмүүсээ алдчихаад гашуудаж байхад Засгийн газар нь зөрүүлээд салют буудуулаад баяр тэмдэглээд байж болохгүй. 

Өнөөдөр гадаадад албаны айлчлал хийхээр ГХ-ны сайд нь гүйдэг биш, хоёр талын хөрштэй учраа олдог байх ёстой. Гадаад харилцааны яам дарга нарыг айлчлуулдаг протоколны яам бишээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байна. Гадаадад аялж яваа дарга нар ирж ажлаа хийнэ үү. Өнөөдрийн нөхцөл байдал гэнэт бий болоогүй. Дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буруу бодлого шийдвэрийн үр дүнд гарсан байдал нь энэ. Өнөөдөр Засгийн газар давхар дээлтэй сайд битгий хэл ёолкны мод шиг чимэглэлтэй сайд нар олон болжээ. Албан тушаалынхаа тоог бүр гүйцэхээ больсон. Албан тушаалын бялруулаас болж алсын хараагүй болсон байна. Тиймээс бид бүхэн дээрх шаардлагыг тавьж байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.