Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
БНХАУ-аас ирсэн шатахууныг шилжүүлэн ачиж Улаанбаатар хот руу шуурхай татан авахаар ажиллаж байна
Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд БНХАУ-аас худалдан авч буй 2750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 20.00 цагт ирлээ.
Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9 дүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалт, тээвэрлэлтийг Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрынхан богино хугацаанд шуурхай зохион байгуулж байна.
“Шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Замын-Үүдэд шилжүүлэн ачиж Улаанбаатар хот руу шуурхай татан авахаар ажиллаж байна.
Монгол Улс руу хийгдэх хангалт, ачилтыг найдвартай гүйцэтгэхийн тулд Хөххот дахь нефть боловсруулах үйлдвэр дотоодын ачилтаа түр зогсоож, Хөххотын төмөр зам зогсолтгүй явах тусгай график гаргаж, Монголд экспортлох ажилд анхаарч тусалж байна” гэдэг мэдээллийг ЗТХЯ-аас өглөө. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.