Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Хоёр хуваагдсан АН "эв нэгдэл"-ийн их хурлаа хийж нэг даргатай болно

Ардчилсан нам Эв нэгдлийн Их хурлаа арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдуулахаар товлосон тухайгаа өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн дараагаас АН-ын дотоод үйл ажиллагаа доголдож, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам хоёр хуваагдаж, тус тусдаа дарга сонгосон. Одоо тус намын эвлэрэхгүй гэж улс төрийн хүрээнд яригдаж байгаа учраас хоёр АН-ын удирдлагууд эвлэрэх ажлыг эхлүүлээд байгаагаа мэдэгдлээ. 

АН-ын дарга М.Тулгат: Өнөөдөр парламентад суудалтай, бүлэгтэй АН бодлогын ул суурьтай, улс төрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх цаг болсон байна. 11-р сарын 5 гэдэг бол бид өөрсдөдөө даалгавар өгч байгаа юм. АН одоо үүсээд байгаа асуудал бол хэдэн хүний эрх ашиг, сонирхлын зөрчилдөөн биш энэ бол сүүлийн 20-оод жил явж ирсэн АН-ын дотоод нөхцөл байдал, дүрмийн шинж чанартай үл ойлголцол юм. Энэ удаагийн эвлэрлийн их хурал бол маш чухал түүхэн үүрэг хариуцлагатай. Ардчилсан нам нэгдэж нягтрах нь нийгмийн захиалга. Намын залуу удирдлагууд намаа нэгтгэхийн төлөө тал бүрээс ярилцан шийдэлд хүрснээр ардчиллын төлөөх хүн бүр нэгдэн нягтарч байна. Монголын ард түмний хүсэл зориг дээр Ардчилсан нам үүсэн бий болсон. Ардчилсан нам нэгдсэнээр эрх баригчдыг шахан шаардаж, ард түмэнд үр өгөөжтэй шийдвэр гаргуулахад нөлөөлж тэдэнд хяналт тавьж байх учиртай гэв. 

АН-ын гишүүн  Э.БАТ-ҮҮЛ: АН Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монголын ард түмнийг эрх, эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, АН-ын түүхэн гавьяаг үнэлж хүндэтгэх зорилгоор баатрын цолыг надад өгсөн. Ерөнхийлөгч "Энэ бол чамд өгч байгаа юм биш. АН-ын гавьяаг үнэлж өгч байгаа" гэж хэлсэн. Би энэ тэмдгээ АН-ынхаа туганд зүүж өгье. Эзэнд нь өгье гэж шийдсэн. 

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ АН-ын туганд зүүж өглөө. Тэрбээр АН-ыг нэгтгэх, нэг даргатай болгох, эвлэлдэн нэгдэх үйл хэрэгт гар бие оролцож байгаа хоёр даргадаа талархал илэрхийлэв. Мөн 2024 онд АН-ыг ялалтад хүргээрэй гээд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарт хандан намдаа ирэхийг уриаллаа. Намаа бүрэн бүтэн болгохын тулд намдаа эргэн ирэхийг ийнхүү  уриалсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.