Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
ЦЕГ: БНСУ-ын иргэний биед халдсан хоёр этгээдийг яллагдагчаар татах саналыг прокурорын газарт хүргүүлсэн

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны 15 давхарт оршин суудаг БНСУ-ын иргэн Х нь монгол иргэдийн халдлагад өртжээ. 

Тодруулбал, тус өдрийн 14:00 цагийн орчимд хохирогч болох БНСУ-ын иргэн Х нь 15 давхарт байрлах гэрийнхээ хаалга, цонхыг агаар сэлгэх зорилгоор нээлттэй орхисон бөгөөд энэ үеэр хоёр үл таних хүн гэрт нь нэвтэрч, биед нь халдсан аж.

БНСУ-ын иргэн Х нь  цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:

“Салхи оруулахаар онгойлгосон хаалгаар хоёр үл таних эрэгтэй дайрч орж ирсэн. Тэднийг харахад маш их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрхий, үнэртэж байсан тул цагдаа дуудахаар гэрээсээ гарахаар оролдсон. Гэтэл нэг залуу нь хоолойноос багалзуурдаж, нөгөө нь өшиглөөд намайг коридор руу шидсэн. Энэ үеэр тэд хоорондоо монголоор ярьж байсан. Яриаг нь сайн ойлгоогүй. Тэд ээлжлэн цохиж, зодон өшиглөж эхэлсэн. Би ухаан алдаж, хэсэг хугацааны дараа сэргэхэд гэртээ, тагтныхаа урд хэвтэж байсан. Сэрсэн даруйдаа тагт руугаа гарах гэхэд тэд намайг үсрэхийг завдана хэмээж үргэлжлүүлэн зодсон.

Нэг нь гал тогооноос хутга авч, намайг хутгалахыг завдсан. Хутганаас бултах гэж хичээхдээ гараа гүн зүсэж гэмтээсэн. Эсэргүүцэл үзүүлж, нэгэнтэй нь зууралдаж эхлэхэд нөгөө нь гал дээр байсан далайн байцааны шөлийг бие дээр минь асгаж, түлсэн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад эргээд сэргэхэд тэд гэрийг минь онгичиж байсан. Тэр хооронд хаалгаараа амжиж гараад гялс гүйсэн. Азаар цахилгаан шат 15 дугаар давхарт ирж таарсан учир суугаад нэгдүгээр давхрын хүнсний дэлгүүрт нуугдаж, цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд нэг эрэгтэйг нь барьсан ч, нөгөөхийг алдчихсан” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.