Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон шатахууны хямралыг зохицуулахад олон зуун цэрэг дайчлахаар болжээ

Их Британид ачааны автомашины жолоочийн хомстолд оржээ. Тодруулбал, Европын холбооноос ажилчдаа эргүүлэн татах шийдвэрийг гаргасан байна. Улмаар Их Британи  ажилчдыг явсны дараа "АЧААНЫ МАШИНЫ ЖОЛООЧ" гэх мэт тусгай мэргэшил шаарддаг ажлын байруудыг шууд нөхөх мэргэжилтэй ажиллах хүчгүй болжээ. Ийнхүү ачааны автомашины жолоочийн хомстолд орсноор бараа бүтээгдэхүүний түгээлт тасалдаж иргэд хүнс, бараагаа ихээр худалдан авч, шатахуун нөөцлөхөөр урт дараалал үүсгэсэн байна. 

Иргэд шатахуун их хэмжээгээр нөөцөлсний улмаас баасан гарагт үнэ нь хэвийн түвшнээс 180 хувиар өсчээ. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон олон зуун цэргийг дайчлахаар төлөвлөж байгаа талаар The NewYorkTimes мэдээлсэн байна.

Ингэхдээ тэрээр  цэргүүдийг ачааны тэрэг жолоодуулах бөгөөд ингэснээр ачааллыг багасгахад ихээхэн дэм болно хэмээн үзсэн аж. Мөн тус улсын Засгийн газрын хувьд эрчим хүчний салбарынхныг 1998 онд батлагдсан Өрсөлдөөний тухай хуулиас түр чөлөөлөхөөр болсон байна. Ингэснээр компаниуд өөр хоорондоо мэдээлэл солилцож, эрэлт хамгийн их байгаа бүс нутгуудыг эн тэргүүнд тавихыг зөвшөөрчээ.

Их Британид ойролцоогоор 8000 шатахуун түгээх станц байдгийн дийлэнхийг бие даан үйл ажиллагаа явуулдаг жижиглэн худалдаачид эзэмшдэг бөгөөд бие даан үйл ажиллагаа явуулдаг станцуудын 50-85 хувийнх нь нөөц дууссан байна. 

Мөн ерөнхий сайд Борис Жонсон гадаадын олон мянган жолоочид виз олгохоор шийдвэр гаргажээ. Ингэснээр үүсээд байгаа нөхцөл байдлыг аажмаар намдаах боломжтой аж.   

эх сурвалж: www.nytimes.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.