Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн дүү Д.Давгадоржийн эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж өгчээ

Хуучнаар Улсын цирк буюу одоогийн Аса цирк Сумогийн их аварга Д.Давгадоржийн эзэмшилд очоод 14 жилийн нүүрийг үзжээ. Өөрөөр хэлбэл Аса консалтинг компани Улсын циркийг 2007 онд худалдаж авсан бөгөөд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Энэ хугацаанд циркийг тойрсон хэрүүл маргаан тасраагүй...

Циркийн ажилчид, үйл ажиллагаанаас эхлүүлээд газрын маргаан, автомашин зардаг зогсоол зэргээр одоог хүртэл асуудлыг дагуулсаар байна.

Тэгвэл Аса консалтинг компани нэрээ өөрчилж циркийн өмнө нийтийн эзэмшлийн талбайг дахин хувьчилж авсан гэх мэдээлэл гарч ирлээ.

 

Тодруулбал... Циркийн урд тал буюу Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр дахь нийтийн эмэшлийн талбайг Рояал Плаза ХХК эзэмших эрх авсан байна.

  • Анх Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр А/358 захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар газар эзэмших эрхтэй болжээ.
  • Улмаар Нийслэлийн  Засаг  даргаар С.Батболд дахин  2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамж гарган “Рояалплаза” ХХК-д эзэмшүүлсэн тухайн газрынхаа зориулалтыг газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон өөрчилжээ. Ингэхдээ 15 жилээр эзэмшүүлсэн байна. /Нийслэлийн засаг даргын захирамж/ 

  • Үүний дараа 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборгэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгсөн байна.

 

 

Рояал Плаза ХХК Аса консалтинг ХХК-тай ямар холбоотой бэ?

Д.Дагвадорж 2007 онд циркийг худалдаж авахдаа Аса консалтинг компаниар худалаж авсан. Ингээд “Аса консалтинг” ХХК нь өөрийн байгууллагын нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояал Плаза” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Д.Давгадоржийн Аса консалтинг компанийг одоо “Рояал Плаза” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. /Та бүхэн Googlemap дээр Рояал Плаза ХХК гээд хайлт хийхэд цирк хаяг гарч ирэх болно/

Одоогоор Рояал Плаза ХХК-ийг Д.Дагвадоржийн шинэхэн эхнэр М.Отгонцэцэг эзэмшиж байна. 5114837 регистрийн дугаартай “Рояалплаза” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны есдүгээр сарын 19-нд Мөнхтунгалагийн Отгонцэцэцэгийн нэрийг бүртгүүлсэн байна. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигч болжээ. Энэ үед Аса аварга шинэхэн эхнэр М.Отгонцэцэгийг олон нийтэд танилцуулж байсан билээ.

Нийслэлд газрын наймаа ил, далд хэлбэр байсаар байна. Тэр дундаа үе үеийн нийслэлийн Засаг дарга нар газрын наймаатай нэр холбогддог. Үүний дагуу Су.Батболд, Д.Сумъяабазар нар Д.Давгадоржийн газрын асуудалтай нэр холбогдож байна. Д.Сумъяабазар Нийслэлийн засаг дарга болонгуутаа өөрийн дүү Д.Давгадоржийн эзэмшиж байсан газрын зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн байсныг худалдаа үйлчилгээний цогцолбор болгосон нь энэ юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.