Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Дотно харилцаатай байсан эмэгтэйгээ хүүхдүүдтэйгээ гэртээ байхад гаднаас нь цоожилж, гал тавьжээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт "Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С-ийг хүүхдүүдтэйгээ гэртээ байхад гаднаас нь цоожилж, гал тавьсан байжээ. Тэд гэрийн цоожийг эвдэн гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Хэргийн шалгалтын явцад урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай 27 настай "З" гэгч гэрийн хаалгыг түгжиж, санаатай галдан шатаасан байж болзошгүй нь тогтоогджээ.  

Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.