Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
“Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” өвлийн спортын анхны ордон нээлтээ хийлээ

Монголын өвлийн спортын анхны ордон болох  “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт мөсөн өргөөний бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэн, ярилцаж байсан. Үндэсний компаниуд эвлэлдэн нэгдэж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийн нэг болох мөсөн өргөөг цогцлоон босголоо. Монгол Улсад анх удаа инженерийн цоо шинэ техник, технологийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл, асуудлыг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна” хэмээн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Түүнчлэн “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд Монгол Улс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилттай зэрэгцэн Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн өвлийн спортын битүү ордон бий болж байгааг онцлоод, цаашид Монгол Улсын баг тамирчид өвлийн олимпод амжилттай оролцох, хүүхэд залуус шинэ мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалгыг нээж байна" гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнөөдөр Улаанбаатар хотод түүхэн үйл явдал болж байна. 2600-3500 хүний суудалтай бүх төрлийн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах боломжтой мөсөн ордныг П.Цагаан тэргүүтэй эрхмүүд санаачилсан. Тийнхүү “Ачит ихт” ХХК болоод бусад хувийн хэвшлийн томоохон компаниуд нэгдэн, хүүхэд залуучуудаа гэсэн сэтгэлийн хүчинд Улаанбаатар хотод өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг нэгээр нэмлээ. Уг төслийг санаачилсан, хамтран ажиллаж хувийн хэвшлийнхэндээ манлайлал үзүүлсэн бүхий л аж ахуй нэгж, байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Хүүхэд, залуусыг өвлийн спортоор хичээллэх, цаашлаад өвлийн олимпод оролцох нөхцөл боломжийг хангаж өгсөнд туйлын баяртай байгаагаа дахин тодотгомоор байна. Цаашдаа Улаанбаатар хотын захиргаа энэ мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө”  нь 2600-3500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай, хэвлэлийн хурал болон сургалт явуулахад зориулсан 80-100 хүний багтаамжтай хурал, уулзалтын танхимтай бөгөөд танхим, өрөө, хонгил, агуулах зэргээс бүрдэх хоёр давхар, 137 хэсэгтэй томоохон байгууламж юм. Харин уг ордны мөсөн дэвжээ нь Олон улсын олимпын хорооны стандартыг бүрэн хангасан 60х30 метр хэмжээтэй аж. Мөсөн өргөөнд өвлийн спортын тэмцээн уралдаанаас гадна соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн, яармаг, хурал, цуглаан, семинар, сургалт, хурим, насны ой зэргийг зохион байгуулах бүрэн боломжтой юм. Түүнчлэн кофе шоп, лоунж, тэшүүрийн түрээс, спорт лоунж, тэмцээн үзэх тусгай ВИП өрөөгөөр иргэдэд үйлчилнэ. Мөсөн өргөөг бүтээн байгуулахад Монголын 95, гадаадын зургаан компани хамтран 1600 барилгачин, инженер, техникийн ажилтан оролцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.