Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Дэниел Крейг "Үхэх цаг болоогүй" гэдгээ 007-н сүүлчийн ангид харуулна

Алдарт Жэймс Бонд цувралын шинэ анги болох "Үхэх цаг болоогүй" амжилттай нээлтээ хийлээ. 

Холливүүдийн алдарт жүжигчин Дэниел Крейгийн домогт тагнуулчийн дүрийг бүтээсэн хамгийн сүүлийн төсөл болох 25 дахь анги буюу “Үхэх цаг болоогүй”-ийн нээлт цар тахлын улмаас товлосон хугацаанаасаа 18 сарын дараа Лондонд албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм.  

Киноны нээлтийн ёслолд урлаг соёлын алдартнууд төдийгүй Их Британийн Уэльсийн хунтайж Чарльз болон түүний гэргий Корнваллын гүнгийн ахайтан Камилла, Кембрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кейт нар оролцсон нь тус цувралын нэр хүндийг илтгэх мэт хэмээн hollywoodreporter мэдээлжээ. 

Цувралын шинэ анги пүрэв гаргаас эхлэн Их Британийн кино театруудаар гарч эхэлнэ. 

An Aston Martin, famous for being used by the secret agent, was on display at the premiereA marching band performed at the opening of the eventDaniel Craig at the premiere of No Time To Die

Жеймс Бонд өөрөө Даниэль Крейг хэмээх дүрс бүхий дүрсний өмнө гарч ирсэн 

Daniel Craig in a pink suede jacket

Тэрээр загварлаг ягаан өнгийн илгэн хүрэм өмссөн байв.

Lashana Lynch in a yellow dress at the No Time To Die premiere

Лашана Линч улаан хивсний ёслолд зориулж тод шар өнгийн даашинз өмссөн байв

Rami Malek, who plays one of the film's villains Safin

Киноны эсрэг дүрүүдийн нэг болох Сафиний дүрд тоглосон Рами Малек 

Léa Seydoux plays Bond's love interest Madeleine Swann

Леа Сэйдукс Бондын шинэхэн хайрт Мадлен Сваны дүрийг бүтээжээ

Lashana Lynch is 007

Жүжигчин Лашана Линч 

Ana de Armas who plays "badass" Bond girl Paloma

Бонд охин Паломагийн дүрд тоглосон Ана де Армас

Director and screenplay writer Cary Joji Fukunaga also attended the premiere

Найруулагч, зохиолч Кари Жожи Фукунага мөн нээлтэд оролцжээ 

Musicians Finneas and Billie Eilish were among the celebs that made it to the premiere

Хөгжимчин Финнеас, дуучин Билли Эйлиш нар улаан хивсний оролцжээ 

Actress Naomie Harris on the red carpet

Жүжигчин Наоми Харрис 

Aquaman star Jason Momoa

Акуамэн Жэсон Момоа 

The Royal Family arrived to watch James Bond

Хатан хааны гэр бүл Жэймс Бондыг үзэхээр иржээ

Kate, Duchess of Cambridge meets some of the cast including Daniel Craig

Сонирхуулахад, Киноны тасалбарын урьдчилсан борлуулалт халдварын тархалтын эхэн үед кино театрууд хаагдах үеийнхээс өндөр түвшинд байсан талаар "Odeon", "Cineworld" кинотеатрын сүлжээнүүд мэдээлсэн байна. Мөн "Жеймс Бонд" цувралын продюсерууд ирэх 2022 он хүртэл дараагийн 007-н дүрд тоглох шинэ жүжигчний эрлийн талаар бодохгүй гэдгээ мэдэгджээ. 

Дэниел Крейгийг орлох боломжтой нэр дэвшигч жүжигчдийн дунд Том Харди, Реге-Жан Пэйж, Жеймс Нортон, Люк Эванс, Идрис Эльба, Хенри Кавилл нарын нэрс багтсан ч киноны найруулагчид олонд төдийлөн танигдаагүй жүжигчинг олж тоглуулж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. 

эх сурвалж: Hollywoodreporter.com, BBC.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.