Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Байр суурь: Сэтгүүлчдийн зүрх зоригийг мохоож болдоггүй

Ковид 19 цар тахал дэгдэж эхэлсэн цаг үеэс одоог хүртэл УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн эрх хумигдаж эхэлсэн. Хоёр жил гаруй хугацаанд энэ байдал үргэлжилж байгаа бөгөөд УИХ, Засгийн газраас бэлтгэсэн, тусгайлан зассан тайз, мэдээллийг дамжуулах болсон. Улмаар иргэдийн мэдэх эрх ноцтой зөрчигдөж байгаа учраас "Сэтгүүлчид Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллах боломжгүй байна" хэмээн акц зохион байгуулсан.

 

Тэгвэл акцыг УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжиж эхэллээ. Тодруулбал...

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Төрийн ордон сэтгүүлчдэд “Хаалгаа нээх” шаардлагыг дэмжиж байна. Ард түмний төлөөллийн байгууллага хүнийсгэгдэж буй нь нууц биш. Ил тод, нээлттэй, ардчилсан байх зарчим нь иргэдийн мэдэх эрхийг чөлөөтэй, элдэв хориг хязгаарлалт тавихгүй байж л амилна. УИХ-ын гишүүд ч бэлдсэн тайз, товлогдсон асуултанд л дасах нь өөрсдөд нь л муу" хэмээн нийтэлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Парламынтын гишүүдтэй амьд мэдээллийн харилцаа үүсгэх зорилготой сэтгүүлчдийн шаардлагыг УИХ хэсэгчлэн хүлээн авахыг дэмжинэ. Өдрөөр эсхүл тодорхой цагаар зохицуулж чөлөөтэй ажиллах боломж олгож болно шүү дээ. Басхүү УИХ-ын гишүүдийн ажил хэвийн явагдах нөхцөл талыг ч харгалзах…гэжээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Би сэтгүүлч мэргэжилтэй. Тиймээс ёсзүйтэй, хариуцлагатай сэтгүүлзүйг дэмждэг. Төрийн үйл ажиллагааг сэтгүүлчдэд чөлөөлтэй сурвалжлах боломж олгох, Үндсэн хуульд заасан иргэдийн мэдэх эрхийг хангах шаардлагыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд “…мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө”-г зааж өгснийг Монгол Улс нэгдэн орсон улсын хувьд дагах ёстой.

Мөн Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын 19 дүгээр зүйлд: “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэж заасан.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолд “Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд…НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн” гэсэн байдаг.
Олон улсын хүний эрхийн эдгээр гэрээ, баримт бичгүүдэд заасны дагуу Монголын төр мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах ёстой юм. Монгол Улсын төр мэдээлэл авах эрх чөлөөг хязгаарлахгүй байх ёстой. Төрийн ордон сэтгүүлчдэд төдийгүй бусад орны парламентууд шиг олон нийтэд нээлттэй байх нь зөв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сэтгүүлчдийн зүрх зоригийг мохоож болдоггүй. Мохсон зүрхтэй, худалдагдсан сэтгүүлзүйтэй болвол Монголын ардчилал сөнөнө. Арчаагүй эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сэтгүүлчдийг ордонд оруулахгүй хааж, боож байгааг эсэргүүцэж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.