Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Г.Занданшатар: Онцгой нөхцөлд сайд нараас хариуцлага нэхэж ажиллана

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганы нээлт 10:00 цагт эхэлж, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мэдээллийг 14:00 цагт хаалттай хийнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлж байна. 

Тэрээр... "Өнөөдрөөс эхлээд гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдана. Хичээж, зүтгэж ажиллахыг цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр ажлын хэсэг ахлан, чиглэл чиглэлээр ажиллаж байгаа. Цар тахлын халдвараар амь насаа алдсан ард иргэдийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Цаашдаа цар тахлын халдварыг үед хөл хорио тогтоохгүй, хувь хүн, байгууллага халдвар хамгааллаа барьж, дасан зохицож ажиллана. Covid-19 халдварын тархалтыг сааруулах , эрсдэлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дараах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Бүх шатны боловсролын сургалт эхэлсэн. Тиймээс сургуулийн орчинд халдварын тархалтаас сэргийлэх, агаарын солилцоог тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу баримтлах хэрэгтэй. Улмаар нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Жирэмсэн, эх өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд халдвар авбал эндэх эрсдэл өндөр учраас эрүүл мэндийн төв, бүх эмнэлгүүд дээрх зорилт бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг эрс сайжруулах хэрэгтэй.

2022 оны улсын төсвийг хэлэлцэн батлахаас эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж хичээж зүтгэж ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр тодорхой хуулийн төсөл хариуцаж ажиллаж байгаа учраас гишүүд хариуцсан хуулийн төслөө батлуулахын төлөө хичээн ажиллаж сонгогч нартаа тайлагнах чиглэл өгч байна. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно.

Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл. Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.