Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Монгол улс “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-д орлоо

Монгол Улс анх 2012 онд Их Британийн FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан. FTSE Russell нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлдэг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д байршуулдаг. Хэдийгээр манай улс 2012 онд уг жагсаалтад орсон боловч арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим буюу Т+2 болон төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, олон улсын кастодиан банкгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд онцгойлон анхаарч Сангийн яам болон зах зээлд оролцогчидтойгоо энэ чиглэлээр хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг  нэвтрүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны нэгдүгээр дүгээр сард гаргасан. Энэ дагуу Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 35/47 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангаж системийн хэмжээнд дээрх горимд өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний өдөр амжилттай шилжсэнээр үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцэж  чадсан. Үүний үр дүнд өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орсон талаар FTSE Russell албан ёсоор мэдэгдлээ.

Монгол Улс энэхүү ангилалд орсноор хөрөнгийн багцын удирдлага хийдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад чухал ач холбогдолтой билээ. Иймээс энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд идэвх санаачлага гаргаж хамтран ажилласан “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК болон зах зээлд оролцогч нийт байгууллагууддаа баяр хүргэе. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.