Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Б.Батбаатар: Энэ өдөр С.Зориг агсны үзэл санаа, үнэт зүйл болон зарчмыг нь түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 23 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Монголын улс төрийн түүхэнд энэ өдрийг "Хар өдөр" хэмээн нэрлэсэн юм. 

Жил бүрийн энэ өдөр улс төрийн хүчнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Иргэний зориг ногоон намын удирдлагууд, гишүүд дэмжигчид нь түүний үйл хэргийг хүндэтгэн хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ. 

Иргэний Зориг Ногоон нам нь С.Зориг агсны үзэл баримтлалыг шингээсэн, ногон үзэлтэй, иргэний зоригтой “Сайн цагийг авчирна” уриан дор улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон улс төрийн хүчний нэг билээ.

Цэцэг өргөх үеэр ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар: Энэ өдөр зүгээр нэг цэцэг өргөөд өнгөрөх биш, харин түүний үзэл санаа, үнэт зүйл болон зарчмыг нь түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ намрын чуулганаар УИХ намуудын тухай хуулийг хэлэлцэнэ гэж байгаа. Улс төрийн намуудын нэр, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр болон үнэт зүйл нь өөр байж болно. Харин улс төрийн намууд нэг дүрэмтэй байх ёстой. Тэр дүрмийг хууль богож батлах хэрэгтэй. Ингэж байж энэ улс төрийн намуудыг хувьчлалаас аврана. Хэдийгээр манайд улс төрийн олон нам байгаа ч ихэнх нь хувьчлагдсан байна. Хэн нэгэн хүний өмч болжээ. Улс төрийн тохироо наймаанд хэрэглэгддэг хэрэглэгдэхүүн болсон байна. Тиймээс намуудыг өөрчлөхгүйгээр ирээдүйд итгэх итгэл алга.

Эргэн сануулахад... С.Зориг агсны амиа алдсан хэргийн захиалагчийг илрүүлэх болов уу гэсэн хүлээлт өнөөдрийг хүртэл Монголын ард түмний дунд байсаар байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.