Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Дэлхийн 90 улсын 330 гаруй улстөрч болон урлаг соёлынхны оффшор хөрөнгийн мэдээлэл задарчээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрийн тэргүүнүүдийн оффшор хөрөнгийн мэдээллийг  “Pandora Papers” нэрийн дор Ням гарагт ил болгожээ.

Уг ажиллагаанд The Washington Post, BBC, The Guardian зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч оролцож, татваргүй бүсүүдэд байрладаг 14 санхүүгийн компаниас алдагдсан 11.9 сая бичиг баримтыг нэгтгэж боловсруулсан байна.

Үүний үр дүнд Британийн Виржиний арлууд, Панам, Белиз, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Швейцар зэрэг татваргүй бүсүүдэд бүртгэлтэй 1,000 орчим оффшор компанийг илрүүлсний гуравны хоёроос илүү нь Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй байжээ.

“Pandora Papers” багийнхан эдгээрээс дэлхийн 90 улсын 336 улстөрч, төрийн өндөр албан тушаалтны нууц хөрөнгийг ил болгосон бөгөөд эдгээрээс 35 нь аль нэг улсын төрийн тэргүүнээр одоо ч ажилладаг, эсвэл ажиллаж байсан хүмүүс байсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, 

- Иорданийн эзэн хаан АНУ-ын Малибу болон Вашингтон, Их Британийн Лондон болон Аскотод нууцаар үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Тэрээр Калифорнид тансаг зэрэглэлийн орон сууцыг 68 сая доллараар худалдан авсан байна.

- Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта болон түүний гэр бүлийн зургаан гишүүн офшор компаниудын сүлжээг нууцаар эзэмшдэг байжээ. Тэд 11 компанитай холбогдсон бөгөөд тэдний нэг нь 30 сая долларын хөрөнгөтэй байжээ

- Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы ойр тойрны гишүүд, засгийн газрын сайд нар болон тэдний гэр бүлийнхэн нууц компанийг ил болгосон бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2019 оны сонгуульд ялахынхаа өмнө офшор компанийн хувьцаагаа шилжүүлсэн нь тогтоогдсон байна. 

- Эквадорын Ерөнхийлөгч, банкир байсан Гиллермо Лассо өөрийн гэр бүлийнхээ гишүүдэд сар бүр төлбөр хийдэг Панамын санг АНУ-ын Өмнөд Дакота дахь итгэмжлэгдсэн байгууллагаар сольжээ.

Түүнчлэн зөвхөн улстөрчид ч бус урлаг соёлынхон дээрх жагсаалтад багтжээ. Тодруулбал,  Колумбийн поп од Шакира, Германы супермодель Клаудиа Шиффер, Энэтхэгийн крикетийн од Сачин Тендулкар зэрэг олны танил хүмүүсийн оффшор компани ашиглан татвараас зугтсан баримтууд ил болсон байна.

сонирхуулахад, ICIJ байгууллага 2014 онд анх LuxLeaks, 2016 онд Panama Papers, 2017 онд Paradise Papers, 2020 онд FinCen нэрээр оффшор компаниудын нууц баримтуудыг ил болгож байсан юм.

эх сурвалж: BBC, The Guardian

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.