Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Тэрбум мод тарихад 4.3 их наяд төгрөг зарцуулна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт... 

  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бодлого, стратеги гарган ажиллах
  • Жил бүр ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах
  • Ойн агентлагийг сэргээн байгуулах
  • Халамжаас хөдөлмөрт чиглүүлэх цогц бодлогын хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих
  • Иргэн аж ахуй нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх 
  • Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах 
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох зэрэг чиглэлүүдийг Засгийн газарт өглөө.

2022 оны улсын төсвийг өргөн барихдаа Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг мөн тусгасан. Иргэн аж ахуйн нэгжүүдэд татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монголын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байна гэдэг тооцоо судалгаа байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадвал цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 120 сая га талбайг дөрвөн хувиар бууруулж чадна. Ойгоор бүрхсэн талбайн хэмжээ одоогийн байдлаар 7.9 хувьтай байгаа. 2030 он гэхэд энэ тоог 9 хувьд хүргэх зорилготой байна. Тэрбум мод тарихад ДНБ-ийн 1-ээс багагүй хувийг зарцуулахаар тооцоолж байна. 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулах тооцоолол гарсан. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он буюу бэлтгэл үе шат, 2024-2026 он буюу эрчимжүүлэх үе шат, 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх үе шат гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.