Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
АНУ-ын ногоон картны 2023 оны ээлжит сугалааны бүртгэл аравдугаар сарын 6-нд эхэлнэ

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2023 оны ээлжит сугалааны бүртгэл 2021 оны аравдугаар сарын 6-ны Лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12:00 цагаас 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний Мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12:00 цаг хүртэл үргэлжлэх болохыг Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Уг хөтөлбөрт АНУ-ын Төрийн Департаментын dvprogram.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлнэ. Сугалаанд бүртгүүлэхэд хураамж төлөхгүй юм байна.

1990 оны Цагаачлалын хуулиар Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг бий болгосон бөгөөд 1995 оны санхүүгийн жилээс эхлүүлэн жил бүр 55,000 цагаачлалын визийг сугалаагаар олгодог болжээ.

Энэхүү сугалаа нь Америкийн Нэгдсэн Улс дахь цагаачлагч хүн амыг төрөлжүүлэх зорилготой бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улс орнуудаас ихэвчлэн өргөдлийн маягтуудыг сонгодог байна.

Олон үндэстний визийн өргөдлийг мэдүүлэхдээ usvisas.state.gov цахим хуудасны Олон үндэстний визийн процесс (Diversity Visa Process) хэсэг дээрх алхмуудыг нэг бүрчлэн дагана. Эдгээр алхмуудын дагуу материалаа бүрдүүлэн өргөдлөө мэдүүлсэн бол, удаах удирдамж, зааврыг авахын тулд ККТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэйг зөвлөв.

 

Эх сурвалж Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.