Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэв.

“Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүн бүр, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарьж ургуулдаг, байгаль хамгаалагч байх ёстой” гэлээ.

Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөв бодлого, төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчээ бэлтгэх, үрслэгээ, бордоо, хүлэмжийн болон ойн аж ахуй байгуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, усан хангамж зэргийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжтой. Үүнийг даган олон ажлын байр бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна, халамжийн бодлогыг мод тарьж ургуулахтай холбоно” гэлээ.

Мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа иргэдэд төрийн дээд одон, медаль, шагналыг түлхүү олгож байхаар төлөвлөснөө хэлэв. Тэрбээр “Тэрбум мод” санаачилгыг талархан хүлээн авч, хамтран ажиллаж эхэлсэн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэг бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулахын зэрэгцээ нэг хүнд ногдох 5.6 м2 ногоон байгууламжийн хэмжээг ойрын жилүүдэд 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьснаа хэлэв.

Ойчдын төлөөлөл эхний ээлжинд 200 мянган модны тарьц, суулгац хандивлаж байгааг академич, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржав хэллээ.

Тэрбээр ирэх 10 жилд гэр бүлийнхээ хамт Шилийн богд ууланд 50 мянган шилмүүст мод тарьж ургуулахаа амлаж, үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг  уриаллаа. Мөн гэр бүлээрээ мод тарьдаг өдөртэй байх санаачилга гаргав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид нийслэлийн дөрвөн дүүргийн сонгосон байршилд мод тарилаа.

Мөн Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аянаа албан ёсоор эхэлжээ.

 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.