Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
ШУУД: Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийж байна

Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийж байна

ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар сүүлийн үед гаалийн байгууллагаас илрүүлсэн хэрэг, зөрчлийн талаар танилцууллаа. Энэ үеэр тэрээр "ГЕГ-аас эхний есөн сарын байдлаарх зөрчил, гэмт хэргийн шинжтэй хэргүүдийн талаар хүргэж байна. Энэ хугацаанд 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Ердийн үед 2500-4000 гаруй зөрчил илрүүлж 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль төвлөрүүлдэг. Цар тахлын улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар буурсан. Дээрх хугацаанд 2,1 тэрбум төгрөгийн татвар, 1,2 тэрбум торгууль шийтгэлийг оногдуулсан байна. Мөн 37,9 сая төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгож, 56,8 сая төгрөгийн үнэ бүхий барааг түр хураажээ.

БНСУ-аас ирсэн иргэн биедээ 5,9 кг алт үнэт эдлэлийг авч яван, гаалийн байгууллагад оруулж ирэхийг завдсан ба үүнд 30,9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн үүнд 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. БНТУ-аас ирсэн Монгол Улсын иргэн 22,6 кг алт, мөнгөн эдлэлд 40,1 сая төгрөгийг татварт төлүүлж, 20 сая төгрөгийг торгууль ногдуулсан.  Их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаа үнэт эдлэлийг заавал гаалийн мэдүүлэгт бүртгүүлж, мэдэгдэх шаардлагатай байгаа.

Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна. 

Мөн  2021 оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байна. Түүнчлэн гар утасны зөрчил дээр нөхөн төлсөн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгодог байгаа. Тухайлан дурдсан байгууллагын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Бид энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн байгууллагын бизнесийн нэр хүндэд харшлах юм" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.