Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
“E-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид ямар үйлчилгээ ач болох вэ?

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” систем нь давхардсан тоогоор 4.9сая гаруй үйлчилгээг цахимаар иргэдэд амжилттай үзүүлсэн бөгөөд 1 жилийн хугацаанд төрийн байгууллага руу ирж, буцах зардал, шаардагдах бичих баримт бүрдүүлэх зардал, цаг хугацаанаас үүдэлтэй зардал гээд нийт 46 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн гэсэн тооцоолол гарсан байна.

Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ.

“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт цахим хэлбэрт шилжинэ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй гэсэн үг.

emon04 “E-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид юу хүлээх вэ?

Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг ажээ.

Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

Мөн иргэн та шинэчлэгдэж буй “e-Mongolia” системээс зээлийн мэдээлэл болон үнэт цаас, хувьцааны мэдээллээс харах боломж бүрдэж байгаа ажээ.

“e-Mongolia” нэвтрэхэд хялбар болно

EMON03 “E-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид юу хүлээх вэ? 

“e-Mongolia” иргэдийн хэрэглээнд нэвтэрч эхэлснээс хойш иргэдээс санал хүсэлтийг авах лавлах утас буюу 11-11 төвийн 1 дугаар болон албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан авч буй. Иргэдээс ирж буй нийт дуудлагын 60 гаруй хувь нь “e-Mongolia” систем рүү нэвтрэх асуудал байдаг ажээ. Иймээс шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд иргэдийн танилт, нэвтрэлтийг хялбаршуулж байгаа юм. Тодруулбал, www.e-mongolia.mn сайт дээр QR байрших аж. Тус QR кодыг e-mongolia гар утасны аппликейшнээр уншуулмагц систем рүү хялбар нэвтрэх боломжтой болох юм. Мөн пин кодоор нэвтрэх хөгжүүлэлт хийгдсэн ажээ.

Танд хэрэгтэй үйлчилгээг “e-Mongolia” санал болгоно

Хиймэл оюун ухаанд суурилсан “e-Mongolia” систем нь иргэн танд ажлын байр, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, боловсролын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт Монгол Улсын иргэн бүрд хэрэгтэй төрийн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг санал болгох юм.

Мөн цаашид иргэний гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримтын хугацааг дөхөж буйг сануулах хөгжүүлэлтийг хийж байна.

Ажил бүтээхэд тань “e-Mongolia”  тусална

EMON “E-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид юу хүлээх вэ?

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системд улсын бүртгэлийн 60 гаруй үйлчилгээнүүд нэмэгдэж орж байна. Тодруулбал, “e-Mongolia” системээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэд авах боломжтой бол энэ 2021 онд хуулийн этгээдийн 10 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Үүнд,

  • Хуулийн этгээдийн оноосон нэр баталгаажуулах
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр үүсгэн байгуулах
  • Нөхөрлөл шинээр үүсгэн байгуулах
  • Холбоо шинээр үүсгэн байгуулах
  • Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх
  • Хуулийн этгээдийн хаяг өөрчлөх
  • Хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөх
  • Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөх
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ зэрэг үйлчилгээг e-Mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 гаруй үйлчилгээ шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд орно.

Үүний зэрэгцээ тус системээс 100 орчим тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой ажээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Авилга хүнд суртлын эсрэг  11-11 төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн хүнд сурталтай, шат дамжлага ихтэй үйлчилгээг цахимжуулж байна. Хамгийн их гомдол бүртгэгддэг ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийг цахимжуулаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.