Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Нэр бүхий этгээд гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж худал мэдүүлэн 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн HULAN21 гар утсыг татвараас зайлсхийхийн тулд задалж, дотоодод оруулж ирснийхээ дараа эргүүлэн угсран худалдаанд гаргасан байж болзошгүй гэдэг мэдээллийг Гаалийн Ерөнхий газраас өлгөө. 

ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар: 2021 оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Монгол Улс Дэлхийн Гаалийн байгууллагад 1991 онд нэгдэн орсон ба үүнд Барааг тодорхойлж кодлох олон улсын конвенцийг мөрддөг. Энэхүү конвенцийн 2.а-д зааснаар задалж салгасан, угсарч нийлүүлээгүй бараа таваар эцсийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг хадгалж байх юм бол тухайн зүйл ангид хамааруулна гэж байдаг ба энэ зарчмын дагуу гаалийн дагуу гар утас хэмээн үзэж гаалийн бүрдүүлэлт хийсэн. Гар утас болон түүний сэлбэгийн торгуульд тухайн зөрчлийн хуулийн зүйлчлэлээс хамааран нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх торгууль ногдуулдаг. Хуулийн этгээдийн бизнесийн нууцлалтай холбоотой учир энэ талаарх нарийн мэдээллийг өгөх боломжгүй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.