Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Л.Энх-Амгалан: Би багш нарынхаа хүсэл, мөрөөдлийн талд 100 хувь зогсоно

Монгол Улсад орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Монголын багш нарын 55 дахь өдрийн баяр өнөөдөр тохиож байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй тус яамны удирдлагын хамт олон өнөөдөр өглөө эртлэн гарч, Улаанбаатар хотын захын хорооллын дунд сургуулийн багш нарт баяр хүргэж, цэцгийн баглаа барьжээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш боловсролын салбарынхан маань сайн муу олон ч зүйлийг үзсэн бас давж гарч чадсан. Ар гэр, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь цогцоор нь шийдэж чадаагүй багшаас амжилт, үр дүн нэхэхэд хэцүү гэдгийг маш сайн ойлгож байна. Олон ч багш цалингаа нэмэгдүүлэх хүсэлтийг надад ирүүлдэг. Би багш нарынхаа хүсэл, мөрөөдлийн талд 100 хувь зогсоно. Сайдын хувьд чадахаараа хичээж нааштай шийдвэр гаргуулахын төлөө хичээн ажиллаж байгааг хэлье.

Бид багшаас байнга чанар нэхдэг. Хүүхдээ багшид л даатгадаг. Багш нар маань дээд тал 50 гаран хүүхэдтэй агааргүй орчинд 8 цаг зогсоно. Байнгын хуурай шохой хэрэглэж уушгиа бохирдуулна. Ачаалал өндөр. Сүүлийн үед 6 настай хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн ачаалал үнэхээр их байгаа. Багш нарын баярын энэ сайхан өдөр хүн бүр багшдаа баяр хүргээсэй, сэтгэлээсээ халуун дотно үг хэлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Эрдэм номын их өргөөний үүдэнд тосон авч, боловсрол, мэдлэгийн хураар түмний хүүхдийг тордож, эх орны хөгжлийн үндэс суурийг тавьсан үе үеийн эрдэмтэн багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Багш хүний олон жилийг зүтгэлийг зөв үнэлэх нь энэ мэргэжлийн нэр төрийг өргөх шалтгаан болно. Эрдмийн их уурхайн оюуны баялаг бүтээгч та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. гэжээ 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.