Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 хувь нь дизель байх бол үлдсэн хувьд нь АИ-95 бензин үйлдвэрлэнэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс  Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсов. 

Шадар сайд С.Амарсайхан "Үйлдвэрийн урьдчилан сонгон шалгаруулалтад есөн улсын 22 чиглэлийн компани оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тавьсан нөхцөл шаардлагыг хангасан 15 компанид тендерт оролцох бичиг баримтыг хүргүүллээ. Тээвэрлэлтийн асуудал хүнд байна. Энэтхэгээс Тяньжин руу хүргэх ачааны үнэ нэмэгдсэн. Тяньжин боомтод бөөгнөрсөн ачааны татан авалттай холбоотой асуудал яригдаж байгаа. Гадаад харилцаа болон Зам, тээврийн сайд нарт үүрэг өгсөн" гэлээ. 

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: "Анх 2018 оны арванхоёрдугаар сард УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-гээ батлуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтай. Эдгээр 12 байгууламж нь тус бүрдээ үйлдвэр гэсэн үг.

2018 оны сүүлчээр тооцоолж байхад 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж байсан. Энэ үйлдвэр нь Монголд анх удаа баригдаж байгаа маш том хэмжээний байгууламж. Бид барилгын ажилд шаардлагатай бетоноос бусдыг гадаадаас авч байгаа. Барилгын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Одоогоор инженерийн ажил үндсэндээ дууссан. Инженерийн ажлыг баруун европ, АНУ-ын болон Энэтхэгийн компаниуд гүйцэтгэсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр эхний ээлжид түлш, шатахуун үйлдвэрлэх  зорилготой. Бүтээгдэхүүний хувьд 60 орчим хувь нь дизель бүтээгдэхүүн байна. АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98 бензин үйлдвэрлэхээс татгалзсан. Бид дахиад сайжирч байж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой. Жилд 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ гэж тооцсон. Ирээдүйд 120 мянган тонн болгохоор зорино. Нэгж бүтээгдэхүүний өртгийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байна. Гаалиар нефть импортлогч компаниуд нэгж бүтээгдэхүүнээ оруулж ирдэг үнээр бид бүтээгдэхүүнээ борлуулах юм. Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурах боломж харагдаж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх зардлын 85-90 хувийг түүхий тос эзэлдэг. Түүхий тосны хангамжийн асуудлыг төр засгаас шийдээсэй гэж хүсэж байна" гэдгийг хэллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.