Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Сод Монгол группээс эхлэлтэй шатахууны хомстол үүсгэх санаархал нь улс төрийн зорилготой юу?

АИ-92 авто бензин дахин хомстох нь гэсэн яриа иргэдийн дунд тарсан бөгөөд иргэд дахин шатахуунд оочерлож эхэлжээ. 

Аж ахуй нэгжүүдээс хамгийн түрүүнд Сод монгол группээс гаргасан мэдэгдэл сошиал хуудсаар тарсан нь шатахуунд  очерлох нөхцөл бүрдүүлсэн юм. Тус компанийн мэдэгдэлд, 2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын Роснефть компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасч, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой гэх утгатай байсан. 

Гэвч шатахууны очер нэмэгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсны дараа Сод Монгол группээс бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа гэдэг мэдэгдлийг гаргалаа. 

Тэгвэл шатахуун импортлогчид тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдээд байна. 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Улаанбаатарт шатахууны 5 хоногийн ердийн хэрэглээний нөөц бий. Мөн ОХУ, Хятадаас шатахуунууд ирж байгаа. Өнөөдөр ААН-үүдтэй уулзсан. Ямар нэгэн хязгаарлалт явагдахгүй. Улстөрийн зохион байгуулалт ч байж болох юм" гэж хэлсэн. 

Үүнтэй холбоотойгоор дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, зохиомол хомсдол үүсгэсэн гэх албан бус мэдээлэл цахим орчинд тарлаа. Тодруулбал Төрийн өмчид “Эрчис Ойл” компанийн зүгээс Реснефть компанитай хамтран Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын талаас тавьсан гэх мэдээлэл байна. Гэвч үүнийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд болон СодМонгол гурпп хамтран бойкот үзүүлж байгаа мэдээллийг цахим хуудаснаас харж болно. 

 

Эргэн сануулахад... З.Энхболдыг Сод Монгол групптэй холбоотой гэх хардлага байдаг, тэр дундаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэж ярьдаг. Мөн СодМонгол групп нь МИАТ-т онгоцны шатахуун нийлүүлдэг билээ. 

Тэгэхээр энэ удаад СодМонгол группээс эхлэлтэй шатахууны хомстол үүсгэх санаархал нь цаагуураа улс төрийн зорилготой юу? 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.