Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Өнөөдөр ХЗБХ хуралдаж Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдахаар товложээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.  

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонсох

-Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал. 

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Их жанжин Сүхбаатар" танхимд

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 4 гишүүн 2021.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан тавьсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын их засвар, шинэчлэлт болон шинээр баригдах 2 эгнээ авто замын төслийн хэрэгжилтийн талаарх асуултын хариуг сонсох.

 

3.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд

-Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсох

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.