Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна

ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах учиртай байсан АИ92 шатахууны ачилт багасан, нөөц нь хангалтгүй болсон гэх мэдээллээр өчигдөр үдэш ШТС-ууд дахин бензин олголтоо хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан.  Харин холбогдох яамнаас шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа бөгөөд цаашид нөөц нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн юм.

Уг асуудалтай холбоотойгоор АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр... "Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Нэг ШТС 24 цагт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн үедээ хийдэг байсан. Гэвч тухайн ШТС-д оочер дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, хэдэн цагийн өмнө дуусах, бензин нь дуусахад хий соролт үүсэх, агуулахаас ШТС-аа цэнэглэх гэх мэт процессууд явагдаж байгаа. Үүнийг иргэд бензин дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна. Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. 

Есдүгээр сарын 26-ны өдөр эхний ээлжид БНХАУ-аас 50 вагон, ОХУ-аас 20 вагон шатахуун орж ирсэн. Үүнээс хойш БНХАУ-аас 150 вагон шатахуун импортоор орж ирсэн. Үүнээс хойш тус улс хилээ хаасан ч тохиролцож, өчигдөр орой 50 вагон шатахуун орж ирсэн. Тус вагон өнөөдөр өглөө Толгойтод буулаа. Ийнхүү татан авалтууд хэвийн үргэлжилж байна.  Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Өчигдөр “Сод Монгол” компани дотооддоо зохион байгуулалт хийсэн юм байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.