Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудлаар ЦЕГ-аас цөөхөн хэвлэл дуудан тодруулга өгчээ

Өчигдөр /2021.10.05/ “NoNaadam” жагсаалын төлөөлөл болсон Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчилсныг эсэргүүцэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тэднийг сулла хэмээн шаардаж ХЗДЯамны гадаа суулт зарлаж хэсэг иргэд хонослн. Улмаар өнөө өглөө цагдаагийн байгууллагаас тэднийг албадан тараасан байна. Ингэхдээ эсэргүүцэл үзүүлсэн зарим хүнийг хүчээр авч явсан бичлэг цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор ЦЕГ-аас цөөхөн хэвлэл дуудан тайлбар мэдээлэл өгчээ. 

Уг асуудлаар ЦЕГ-ын дарга Ж.Болд мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр  “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Үүний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Нийгэмд болоод байгаа үйл явдлын талаар ярьхад, хэдийгээр ковидын хүнд үед жагсаал цуглааны тухай хуулиар зөвшөөрөл авч хийх ёстой. Жагсаал цуглаан зөвшөөрөлтэй хийх ёстой. Гэхдээ бид Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандаж хамтарч ажиллаж байна. Ер нь бол жагсаал цуглаан хийх эрхтэй гэсэн боловч "Жагсаал цуглаан зохион байгуулах хуулиар кохицуулна" гэж заасан байгаа. 

Иргэн Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар товчхон мэдээлэл өгье. Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулсан. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхэд нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Гутал байсан гээд байгаа боловч гутал дотор юу байсныг бид мэдэхгүй. Тэр зүйлээ бидэнд хураалгаагүй. Талбайд оруулж болдог, болдоггүй зүйлс гэж байдаг.

Гэтэл Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн биед халдаж, эсэргүүцсэн. Ингээд түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахаар авч ирсэн. Нийгмийн дэг журмыг зөрчиж, иргэдийг уриалж, цагдаа нарыг эсэргүүцэж, хөндлөнгөөс бичлэг хийж, цагдаагийн алба хаагчийг буруутгах ажиллагааг удаа дараа явуулсан.

Тухайн өдөр цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн иргэн Э.Одбаяр тасралтгүй лайв хийсэн. Цагдаагийн алба хаагчдыг дайрч доромжилсон. Тиймээс арадугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Д.Монголхүүг удаа дараа дуудахад ирдэггүй байсан. Өөрт нь удаа дараа сануулж байсан. Тиймээс шөнийн хоёр цагт хойшлуулшгүй баривчилсан. Гэтэл Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р хорих анги руу дайрч орж, шалгуулж буй этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс хуультай улс. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.