Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Номын сангууд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжтэй болжээ

Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ.

Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол суурь нь болсон оюуны эрэлт хэрэгцээгээр нийслэлийн иргэдээ дутагдуулж, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, боломжтой бүх хэлбэрээр иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангахад санаачилгатай ажиллаарай” гэлээ.

Мөн соёлын салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар тусгайлан бодлого хэрэгжүүлж, салбарын яамыг байгуулсан. Ард иргэдээ соён гэгээрүүлэх, оюуныг нь тэлэх энэ үйлсэд нийслэл хотын удирдлагууд мөн номын сангуудтайгаа нэг шугаманд хамт алхаж, ажиллах болно гэдгийг тэрбээр онцолсон юм гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.