Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Пандора пэйперс-т нэр холбогдлоо

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас Пандора пэйперс нэрийн дор дэлхийн нөлөө бүхий улс төрчид, урлаг соёлын алдартнуудын нууц хөрөнгийг илчилсэн. Тэд эхний мэдээллийг энэ сарын 3-ны өдөр дэлгэсэн бөгөөд үргэлжлэл болох  “Америкийн хамгийн том хуулийн фирм дэлхийн баялгийг татварын диваажин руу хэрхэн хөтөлдөг вэ” гэх гарчигтай Бейкер Маккензи хуулийн фирмийн тухай нийтлэлээ олон нийтэд мэдээллээ.

Пандора пэйперсийн мэдээлэлд Монгол Улсаас хоёр улс төрчийн нэр дурьдагдсан гэх бөгөөд нэг хүний нэр тодорхойгүй байсан. Тэгвэл Бейкер Маккензи хуулийн фирмийн тухай нийтлэлд Монгол хүний тухай бичжээ.

Ингээд Бейкер Маккензи хуулийн фирмийн тухай нийтлэлд Монголын тухай дурьдсаныг орчуулан хүргэж байна.

Нийтлэлийн эхэнд... Калашников винтов үйлдвэрлэдэг орос хүн олон улсын хориг арга хэмжээнд хамрагдаж, зэсийн томоохон уурхайн хувьцаагаа Монголын сүүдрийн бизнест худалдахыг хүсчээ. Энэхүү худалдаа нь тухайн үеийн Монголын Ерөнхий сайдын авлигын хэргийг шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Монгол дахь уурхайн хувьцаагаа зарсан Оросын зэвсэг үйлдвэрлэгч Ростек нь олон улсын хориг арга хэмжээнд хамрагдаж байхдаа Бейкер Маккензитэй гэрээ байгуулсан Оросын төрийн хяналтад байдаг цөөхөн компаниудын нэг юм.

2016 оны 3 сард Оросын зэвсэг эзэмшдэг төрий өмчит Ростек компани дэлхийн хамгийн том зэсийн уурхайн хувьцааг худалдахын тулд тусламж хайхаар явсан. Тэрхүү уурхай нь Монгол дахь Эрдэнэт  үйлдвэр юм.  2014 онд олон улсын хоригт орсон гэх  Ростектэй хамаарал бүхий компаниуд зэвсгийн наймааны авлига авсан гэх хэргээр шалгагдаж байжээ. Пандора Паперсийн мэдээлснээр Ростекийн гүйцэтгэх захирал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хуучин найз болох Сергей Чемезовын хамаатнууд үл хөдлөх хөрөнгө эзэмших зорилгоор оффшор бүрхүүлийн компани байгуулсан юм. Монголын уурхайн борлуултад туслахын тулд Ростек нь “АНУ, Европын Холбооноос зөвшөөрөл авсан, харин Бейкер Маккензи Оросын байгууллагуудад зөвлөгөө өгөх шаардлагагыг хангасан байна.

2016 оны 6-р сард Ростек нь Эрдэнэт үйлдвэрийн эзэмшиж буй хувьцаагаа “Mongolian Copper Corp"хэмээнх олонд танигдаагүй компанид 400 сая доллараар заржээ. Тухайн үед “Deutsche Bank”-ны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мониторууд Монголын зэс рүү сэжигтэй хэдэн зуун сая доллар урсаж байгаа талаар тайлан гаргаж байжээ. Тус банк 2020 онд FinCEN Files-ийг судлах ажлын хүрээнд Монголын зэсийн талаарх мэдээлэл бараг байдаггүй талаар ICIJ -тэй хуваалцсан юм.

Монголын улс төрийн гал түймэр

Монголд энэхүү хэлэлцээрээс болж улс төрийн гал түймэр, шүүхийн тэмцэл, өндөр түвшний авлигын хэрэг үүсч,тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь үүний нэг бай нь болсон. Монгол Улсын Их Хурал уг хэлэлцээг хийхдээ хууль тогтоогчдоор хэлэлцүүлж батлаагүй байж зөвшөөрөл олгосон учраас хууль зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн “Монголын зэс” нь Худалдаа, хөгжлийн банкны халхавч байсан талаарх нотлох баримтуудыг мөрдөн байцаагчид илрүүлжээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг уг худалдаанд ямар ч үүрэг гүйцэтгээгүй, буруу зүйл хийгээгүй хэмээн түүний өмгөөлөгч Роберт Амстердам ярьжээ. Мөн Ростек компани Монголын Зэс Корпорацийг дангаараа тодорхойлсон бөгөөд бусад худалдан авагчид хувьцаагаа худалдахыг хүсээгүй. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа улс төрийн шинжтэй явагдаж байгаа нь бизнес эрхлэх нэр хүндэд халдсан хэмээн нэмж хэлсэн байна.

Бейкер Маккензи үйлчлүүлэгчдийн нууц гэсэн шалтгаанаар Ростекийн гэрээ болон бусад компаниудтай хийсэн харилцааны талаарх асуултад хариулахаас татгалзаж, тус хуулийн фирм нь үйлчлүүлэгчдэд худалдааны хориг арга хэмжээг хэрхэн бүрэн дагаж мөрдөх талаар зөвлөгөө өгдөг гэсэн юм. Харин үүнд Ростек ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. Бейкер Маккензийн бүртгэлтэй оффис нь Английн Гернсигийн нэг давхарт байрладаг юм байна. Гернси нь татварын хамгийн нууцлалын үзүүлэлтээрээ дэлхийд 11 дүгээрт ордог гэж улс орнуудын санхүүгийн нууцлалын бодлого, туршлагыг судалдаг ашгийн бус байгууллага болох “Tax Justice Network” мэдээлсэн байна.

Эргэн сануулахад... Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хууль хяналтын байгууллагууд эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: ICIJ.ORG

Бэлтгэсэн: Б.Цэндмаа 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.