Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын үйлчлэх хүрээ, хэрэгжилтийн байдалтай танилцахад  сангийн хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах үйл ажиллагаа, ялангуяа хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалтын хувьд салбарын хууль тогтоомжид нийцээгүй, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил дахин гарахад хүргэж болзошгүй эрсдэлүүд тогтоогдсон тул түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад албан зөвлөмжийг гардуулан өгсөн.

Зөвлөмжид

Нэг. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмыг хүчингүй болгох, цаашид хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахгүй байх

Хоёр. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг тухай бүр тогтоон мөрдүүлэх;

Гурав. Хуримтлалын сан үүсгэх, сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах(нэмэгдүүлэх), захиран зарцуулах, мөнгөн хөрөнгө байршуулах банкыг сонгон шалгаруулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

Дөрөв. Хуримтлалын сангийн хөрөнгийг өсгөх санхүүгийн бусад хэрэгслийг үр дүнтэй ашиглах чиглэлээр санаачилгатай ажиллах зэрэг асуудлуудыг тусгагадсан бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Уулзалтын үеэр хоёр байгууллага цаашид салбарын үйл ажиллагааг ил тод болгох, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэсэн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхээр болов.

эх сурвалж: АТГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.