Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
АН: Ковидоор далимдуулж дарангуйллыг хүчтэй болгож байгаа Засгийн газар огцрох ёстой

Өнөөдөр Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын удирдлагууд хамтран сүүлийн өдрүүдэд болж байгаа хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Иргэд  хүний үндсэн эрх болох хувь хүний эрх, эрх чөлөө үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх аргагүй боллоо. Эрх баригчид иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг албаар бий болгож ардчилсан нийгмийг засаглах чадамжгүйгээ нотоллоо. Түүхий эдийн супер цикл эхэлсэн,  иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашиглаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлж, тэмцсээр байх болно.

АН-ын дарга М.ТулгатЗасгийн газрыг огцруулах шаардлагыг цаашид тууштай дэмжинэ. Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж болдог гэдгийг МАН-ынхан харуулж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилж, ардчилсан бус зарчмаар олонх болж, хүч түрэмгийлж байгаа нь хууль бус юм. Улс орныг засаглах ямар ч чадамжгүй хүмүүс төрд байна. Сөрөг хүчний хувьд цаашид энэхүү дарангуйллын системийг тэвчихгүй. Цагдаа бол дарангуйлах хүч, хэрэгсэл биш. Монголын цагдааг эрх баригчид удирдаж байна. Ард иргэд рүүгээ дайрдаг төр засаг байх ёсгүй. Тиймээс Засгийн газар огцрох ёстой. Covid-19-ийг далимдуулж дарангуйллыг бүр хүчтэй болголоо. Үүнийг эсэргүүцсэн хэнд ч ял оноож, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байна. Цаашид ийм жишиг байх ёсгүй. Үүнтэй эвлэрч болохгүй.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо Монгол Улсад бүрдэж байна. Хүний эрх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг эсэргүүцэж байна.

Өнөөдөр улсыг удирдаж байгаа хүмүүс ямар ч бодлогогүй, чадваргүй байгааг харж байна. МАН засаглаж эхэлсэн цагаас эдийн засаг тогтворгүй болж, нийгэмд эмх замбараагүй байдал бий болж байна. Засгийн газар УИХ-ын дээр мордлоо. Эрүүгийн хуулиар хүмүүсийг барьж, хорьж, цагддаг жишиг тогтоод байна. Цагдаа МАН-ын дарангуйллын зэвсэг боллоо. Тиймээс нэн даруй Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Дурын хүнээ дарамталдаг, хорьдог байх тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Троллуудыг хөлслөж, иргэдийг айлгаж байна. Иргэнээ дарамталдаг засаглалтай улс хөгжихгүй. АН эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө тууштай явах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.