Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-аас Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон. Улмаар өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нар ҮХЦ-ийн гишүүнээр улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Тодруулбал, аль нэг намын даргаар, эсхүл төрийн байгууллагад цөөн жил хуулийн хэлтэст нь ажилласан албан тушаалтныг улс төрийн өндөр мэргэшилтэй гэж тодорхойлох нь өрөөсгөл. Тиймээс улс төрийн өндөр мэргэшилтэй гэж улс төрийн ямар албанд ажиллаж байсан, хэдэн жил хашсан, ямар бүтээл туурвилтай хүнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай гэсэн юм. Мөн гишүүд нэр дэвшигч Д.Гангабаатар нь намд элсэж байгаагүй, намд ажиллаж байгаа мэргэжлийн судлаач хэмээн үзэж, дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд 1920-иод жилийн туршлагатай маш сайн хуульчийг оруулж ирж байгаад баяртай байна. Ийм байдлаар Үндсэн хуулийн цэцэд гэрэл гэгээ ажиглагдаж байна. Үе үеийн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үргэлж дарга, албан тушаалтнуудад үйлчилж байсан гэдэг хувь хүний бодол бий. Тэгэхээр хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан үүнийг шийд гэж танд даалгавал түүнийг хүлээж авахгүй байж чадах уу гэж нэр дэвшигчээс асуумаар байна. Нөлөөнд орохгүй, ёс зүйгээ сахиж чадах эсхийг лавласан юм. 

Түүний асуултад нэр дэвшигч Д.Гангабаатар: Үндсэн хуулийн цэцийн гишүүний баримтлах хэд хэдэн зүйлийг Үндсэн хуульд шууд тусгасан байдаг. Жишээ нь, Үндсэн хуульд захирагдан ажиллах, ялангуяа улстөрчдөөс хараат бус ажиллах зарчмыг тусгасан. Хэрэв томилогдвол энэ зарчмыг баримтлан ажиллана гэсэн юм.

Улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр эцэслэн томилох асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь буюу 79.1 хувь нь дэмжлээ. УИХ-ын тогтоолд “Улсын дээд шүүхийн санал болгосноор Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилсугай. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлсүгэй. Энэ тогтоолыг 2021 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй” хэмээн бичжээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Дээд шүүхийн тавьсан өндөр шалгуурыг Д.Гангабаатар давж орж ирлээ. Цаашид УИХ, Ерөнхийлөгч болон  бусад байгууллаагас томилох Цэцийн томилгоог сонгон шалгаруулалтын зарчимт тулгуурлан явуулна” гэдгийг онцлосон юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.