Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ц.Билэгсайхан: Коронавирусний альфа хувилбараар өвчилсөн иргэд дэльтагаар өвдөх боломжтой

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан дельта хувилбарын давлагаа оргил үедээ хүрээд байгаа талаар мэдээлсэн юм. 

Тэрээр "Бид гуравдугаар тунгийн дархлаажуулалтад өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүсээ идэвхтэй хамруулах чиглэл барьж байна. Мөн стратегийн ач холбогдолтой байгууллагууд буюу хил гааль, цэргийн анги гэх мэт байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсээ идэвхтэй хамруулах чиглэл байгаа. Вакцины бүрэн тунг хийлгэснээс хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байгаа ч тодорхой хугацаа өнгөрхөд сар сараар буурч байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байна. 

Шинэ тохиолдлын тоо, эерэг эзлэх хувь, нас баралтын тоо гээд хэд хэдэн үзүүлэлтээс харахад тархалтын тоо цаашид буурах хандлага ажиглагдаж байгаа. Вакцины хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний 5 хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авсан бол нэмэлт тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь халдвар авч байна. Энэ 1 хувь дотроо 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилсөн. Энэ хүмүүс вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 99.5 хувь хамгаалагдаж байна. 

Түүнчлэн дельта хувилбар одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.