АНУ-ын Калифорнийн технологийн хүрээлэнгийн инженерүүд робот-дроны загвар зохион бүтээжээ.
Энэхүү LEONARDO (LEO) нэртэй робот нь хоёр хөлтэй энгийн робот шиг газар дээр алхаад зогсохгүй нисэж чаддаг тул дроны үүргийг гүйцэтгэж чадах бөгөөд ирээдүйд батлан хамгаалахын салбарт ашиглах боломжтой аж.