Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Шууд: Барилгын компаниуд үнийн өсөлтөөс болоод хямралд ороод байна

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл болон бараа материалын үнэ өссөн нь барилгын салбарт ихээхэн хүндрэл учруулж байгааг тус салбарынхан мэдээлж байна. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, спорт заал, эмнэлэг, Соёлын төвийн барилга барьдаг 200 орчим барилгын компанийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

 

Тэдний мэдээлж байгаагаар  шат шатны онцгой комиссуудаас халдварын тархалтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөгөөр энэ онд улсын төсвийн хөрөнгөөр барилга барьж байгаа компаниуд ажлаа зургаадугаар сард эхлүүлсэн байна. ГЭвч хугацаа алдаж эхэлсэн болон хил гаалийн хүндрэл, материалын үнэ өссөн зэрэгтэй холбоотойгоор  яг одоо улсын хэмжээнд баригдаж байгаа 400 гаруй обектын барилгын ажил зогсох эрсдэлд оржээ. Хэрэв дээрх барилгын ажлууд зогсвол 200 гаруй компаний 5.000 ажлын байр, 50 мянган хүний амьжиргаа хүнд байдалд орно гэсэн үг юм. 

Өнөөдрийн байдлаар дээрх компаниуд багадаа 300 сая төгрөг ихдээ нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Мөн гүйцэтгэлийн болон чанарын баталгаа гэж хүүгүй мөнгө авч байгаа нь тэднд бас л ачаа болж байгаа аж. Тиймээс өөрсдийнх нь мөнгийг хүүгүй авч банканд ашиглуулдагаа болих хэрэгтэй байна. Цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, барилгын материалын үнэ ийм түвшинд өсөхийг бид таамаглаагүй. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн барилгын салбартаа төр засгаас анхаарч үзээсэй гэж хүсч байна” гэсэн юм.

Барилгын компаниудын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус шаардлагад, 

  1. Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны төсвийн тухай хуульд тусгах, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах,
  2. 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож, 2022 оны төсөвт суулгах. 2022 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар суулгахаар хойшлуулах,
  3. Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр олгох асуудлыг яаралтай зохион байгуулах
  4. Үргэлжилж буй гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж, гүйцэтгэгч компаниудад олгох
  5. Цар тахлын үед НӨАТ болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж, дэмжлэг үзүүлэх гэжээ.

Уг шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхийг тэд шаардаж буй бөгөөд энэ хугацаанд хариу өгч, биелүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.