Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Шууд: Замын-Үүд сумаар нүүрс тээвэрлэж байгаа нь хоёр дахь 'Цагаан хад' болгох гэсэн санаархал гэв

Замын-Үүд суманд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, улам хүндэрсэн талаар өнөөдөр улс хоорондын ачаа тээврийн жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.  

 

Өдгөө 30 мянган иргэн амьдардаг Замын-Үүд сумын суурьшлын бүсэд нүүрсийг авто замаар тээвэрлэхийг нутгийн оршин суугчид хатуу эсэргүүцэж, зориулалтын Цагаан хадын замаар тээвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Тэдний мэдээлж байгаагаар "Замын-Үүд сумын авто замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэж байна. Энэ бүсэд нүүрс тээвэрлэвэл бид хоёр дахь "Цагаан хад" болно. Бид эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой. Замын-Үүдэд нүүрс тээвэр татах дэд бүтэц байхгүй байна шүү дээ. Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар болон бусад сайд, дарга нараас үүнд анхаарлаа хандуулахыг хүсч байна гэсэн юм.

Жолооч нарын төлөөлөл Б.Идэрзолбоо: “Үнийн хөөрөгдлийн асуудлыг ярихдаа тээвэрчид үнэ өсгөж байна гээд буруу мэдээллийг нийгэмд өгч байгаа нь харамсалтай байна. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр 100 ачаа тээврийн машин гардаг байсан бол одоо 25 машин л орж байгаа. Жолооч нар гацааж, үнэ нэмээд байна гэж ярьж байна. Уг нь бид гэрээний дагуу ажиллаж байна. Нэг машин улиралд нэг удаа орж байна гэсэн үг. 

Ийм тохиолдолд ачаалал, хүлээлт үүсэх нь тодорхой шүү дээ. Мөн үнийн хувь ч нэмэлт гарах нь тодорхой. Гэтэл ковидоос өмнө 100 байтугай 200 машин авах талбай, агуулах Эрээнд хангалттай байдаг байсан учраас хэвийн үедээ 200 гаруй машин явдаг байсан. Гацаа үүсэж байгаа шалтгааныг бид огт мэдэхгүй байгаа юм. Эрээний талаас л хориг тавиад байна гээд байгаа.  

Харин "Засгийн газар, онцгой газрын цохолттой нүүрс тээврийн машин" гэх нэрийдлээр өдөрт 40-50 машин орж байна. Тэд эндээс нүүрс тээвэрлэж гараад буцахдаа каргоны барааг ачаад орж ирдэг. Гэтэл энэ нь зориулалтын бус тээвэрлэлт шүү дээ. Эрээн хот руу орох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийг бид шаардаж байгаа. Ингэвэл хүссэн хүсээгүй ачаа тээврийн үнэ бууна. Үнэхээр Эрээн рүү монгол жолооч авах боломжгүй байгаа бол Эрээнээс Өвөрмонгол жолооч нэмж гаргаж өгөх хэрэгтэй. Бид эндээс тээврийн хэрэгслээ 100-гаар нь чөлөөтэй гаргадаг болъё. Ингэж байж үнийн хөөрөгдөл бодитоор буурна. Энэ нь ч хамгийн зөв шийдэл гэж бодож байна. 

Олон жилийн туршлагаас харахад уг нь Эрээнд 100 байтугай машин авах талбай, склад хангалттай байдаг. Энэ ойлгомжгүй асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Бид Засгийн газраас тавьсан гэрээний дагуу л ажиллаж байгаа. Иргэд бухимдаад ирэхээр энэ жолооч нар л тээврийн үнийг нэмээд байгаа мэтээр буруу тайлбарлаж явдаг. 

Хоёрдугаарт гэвэл цар тахал гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Жолооч нар аль хэдийнээ өвчний талаар ойлголттой болчихсон. Тэгтэл яам, дарга сайд, харьяа агентлагийн нэрийг бариад Замын-Үүд дээр янз бүрийн компани орж ирээд зориулалтын бус үйл ажиллагаа явуулахаа болихыг хүсье” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.