Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Miss World эргэн тойронд

Дэлхийн хэмжээний гоо бүсгүй шалгаруулах “Мисс Ворлд” тэмцээн нь 70 жилийн түүхтэй бөгөөд улс орон болгон хамгийн туршлагатай, хамгийн үзэсгэлэнтэй гэсэн зарчмаар нүсэр тэмцээн зохион байгуулж үндэсний ялагчаа тодруулдаг.

Гэтэл Монгол улсын хувьд яаж байна?

Манай улсын төлөөлөл 2005 оноос хойш “Мисс Ворлд” тэмцээнд оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын эхнэр болох Д.Уяангалянхуа Монголын үндэсний ялагчийг тодруулж байгаа аж. Энэ хүн ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулалгүй өөрийн эрх ашгийн үүднээс олон охидын эрхийг боогдуулж, тус тэмцээнд орох гэсэн тэдний хүсэл эрмэлзлийг унтраасаар удаж байна.

Сүүлийн жилүүдэд үндэсний ялагчийг тодруулах зорилгоор олон охид бүсгүйчүүд оролцсон тэмцээн зохион байгуулсан мэтээр хуурамч мэдээлэл бэлтгэн Лондон төвтэй “Miss World International”-д  явуулж ирсэн гэдэг. Түүний хувьд өөрсөдтэй нь урьдчилан тохиролцсон охидыг үндэсний ялагч болгохоор дэмжин маш явцуу хүрээнд “титэм зүүсэн” нэр зүүлгэж, аанай л ашиг сонирхлын зөрчил гаргасаар. Уг тэмцээнд мөнгөтэй хүн явдаг уу, аль эсвэл Д.Уянгалянхуагийн ойр тойрны хүмүүс явдаг уу гэдэг нь л чухам асуудлын гол гогцоо юм.

“Макс групп”-ын тэргүүн хатагтай Д.Уянгалянхуа гэх энэ эмэгтэй ийнхүү олон олон охидын эрхийг зөрчиж, өөрийн явцуу эрх, ашиг сонирхлоор бусдыг ялгаварлан гадуурхсаар байгаа юу?

Бид энэ талаар цаашид илүү гүнзгийрүүлэн мэдээлэх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.