Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулсан болно.

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал өгсөн бөгөөд санал тэмдэглээгүй саналын хуудас 153 ширхэг, хүчингүй саналын хуудас байхгүй. 28 дугаар тойргийн 59 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 45,135 сонгогч саналаа өгсөн, санал тэмдэглээгүй саналын хуудас 525 ширхэг, хүчингүй саналын хуудас байхгүй. /Эдгээр тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоог хүснэгтээс харна уу./

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд байна. Нөхөн сонгуулийн санал хураалтын ирц, саналын тоо, саналын хуудас болон холбогдох бусад баримт, тоног төхөөрөмж зэргийг хамгаалалтад авч, битүүмжлэн лацдаад байна.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм.

Улсын Их Хурлын сонгуульд 18-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо - 1)

 

Цагаанхүүгийн ИДЭРБАТ (МАН)

13,700

73.03%

 

Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР (АН)

3,719

19.83%

 

Алтанхуягийн БАРХҮҮ (ИЗНН)

280

1.49%

 

Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ (АТОЗН)

153

0.82%

 

Дамбадондогийн БААТАРЖАВ (ШИНЭН)

192

1.02%

 

Магнайбаярын ЧИНГИСХААН

562

3.00%

 

Нийт

18,606

   

Улсын Их Хурлын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо - 1)

 

Энхбаярын БАТШУГАР (МАН)

24,382

54.02%

 

Эрдэнийн БАТ-ҮҮЛ (АН)

5,000

11.08%

 

Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА (ИЗНН)

3,043

6.74%

 

Бадрахын НАЙДАЛАА (ЗХЭЭ)

5,269

11.67%

 

Шоовдорын ТӨМӨРСҮХ (ЭЧХН)

109

0.24%

 

Аюурзанын ОТГОНБААТАР (ҮБЗН)

3,255

7.21%

 

Логийн ЦОГ (ДМН)

200

0.44%

 

Алтанцэцэгийн БАТДОРЖ (АТОЗН)

80

0.18%

 

Цэндсүрэнгийн ГАНТУЛГА (ШИНЭН)

1,434

3.18%

 

Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

1,838

4.07%

 

Нийт

44,610

   

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.