Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Монгол Улс НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай санамж бичиг байгуулжээ

Монгол Улс НҮБ-тай олон улсын терроризмын болон үндэстэн дамнасан гэмт хэргийн аюул заналыг бууруулах зорилгоор “Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын Терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ 2021 оны аравдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотод, НҮБ-ын төв байранд болов.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Терроризмтой тэмцэх албаны дарга Владимир Воронков нар санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын “Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-т хамрагдаж буй 48 дахь гишүүн улс болж байна. 

Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны нэгэн чухал санаачилга бөгөөд Нидерландын Хаант Улс, Европын Холбоо, АНУ, Катар, Австрали Улс, ХБНГУ, Япон Улс, БНЭУ, Унгар Улсын хувь нэмэр, дэмжлэгтэйгээр 2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

“Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр” нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2178 (2014), 2396 (2017), 2482 (2019) тогтоолуудын хэрэгжилтийг хангах, олон улсын стандарт, зөвлөмж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн олон улсын мэдээлэл солилцох чадавхыг сайжруулах зорилготой.

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны тэргүүн зорилтуудын нэг нь түншлэлийг бэхжүүлж гишүүн орнуудын терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дэмжих юм. НҮБ-ын Терроризмтой тэмцэх хорооны ажлын алба, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн алба, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагатай хамтран НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас удирдан зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь хамрагдаж буй гишүүн орнуудад иж бүрэн, тухайн улсад нь зохицохуйц туслалцаа  үзүүлдэг.

Манай улс дээрх санаачилгад нэгдсэнээр террорист этгээд, онц ноцтой гэмт хэрэгтнийг зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдөл, тогтоогдсон болон сэжиглэгдэж буй террорист этгээд, гэмт хэрэгтний талаарх Интерполын, олон улсын болон үндэсний өгөгдөл, мэдээллийн сангуудыг ашиглан илрүүлэх, саатуулах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг НҮБ-аас хэрэгжүүлж эхлэхээр болж байна.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Ноён В.Воронков “Монгол Улс терроризмтой тэмцэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил, санаачлагуудыг идэвхтэй гарган ажиллаж байгаа. Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх энэхүү хөтөлбөр нь НҮБ-аас Монгол Улсыг хууль, эрх зүй; үйл ажиллагаа; тээврийн салбарын оролцоог хангаж; техникийн дэмжлэг үзүүлэх гэсэн 4 чиглэлд төвлөрөх бөгөөд энэхүү түншлэл нь “НҮБ-аас бүх талаар дэмжих” зарчмын хүрээнд хэрэгжинэ. Монгол Улс өөрийн Зорчигчийн мэдээллийн нэгж байгуулах, хамтран ажиллаж буй НҮБ-ын хамтрагчдаасаа мэдлэг, мэдээлэл, туршлага солилцоход гаргаж буй идэвх санаачилга, үлгэр жишээ, шийдэмгий байдалд баяр хүргэе" гэжээ.

Харин Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2178, 2396, 2482 тогтоолын дагуу зорчигчийн урьдчилсан мэдээлэл, нэр бүртгэлийн өгөгдөл ашиглан террорист этгээд, онц ноцтой гэмт хэрэгтнийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн “Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-тэй нягт хамтран ажиллаж, зорчигчийн мэдээллийн нэгж байгуулах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хэсгүүдийг сургах зэрэгт тус зөвлөлөөс бүх талаар дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаж байна.

Цаашид Монгол Улс нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад НҮБ-тай нягт түншилж, зөвлөгөө, зөвлөмжид нь тулгуурлан ажиллахаа илэрхийлэн, энэхүү хөтөлбөрийг агаарын тээврийн салбарт нэвтрүүлсний дараа хилийн боомтуудад нэвтрүүлэн ажиллахад хүчин чармайлт гаргах болно” гэдгээ илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.