Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БХБЯ: Төрөөс орон сууцны үнийг барих боломжгүй

Өнөөдөр Барилга хот байгуулалтын яамнаас улсын төвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаар мэдээлэл хийлээ. 

БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга: "Өнөөдрийн байдлаар үнийн хувьд огцом өсөлттэй байгаа барилгын материалуудыг танилцуулъя. Арматур, түүнтэй холбоотой төмөр хийцүүд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 32 хувь, мод, модон материалын үнэ 70 орчим хувиар өссөн. Энэ өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламж дээр хэрхэн тооцох аргачлалыг урьдчилсан байдлаар тооцоолж гаргалаа. 

Барилгын материалтай холбоотой үнийн өсөлт 36-40 хувь байна гэдгийг хоёр эх үүсвэр, аргачлалаар тооцож гаргасан. Ингээд үнийн өсөлтийг урьдчилсан байдлаар тогтоосон. 

Үнийн өсөлт ямар хугацаанд үргэлжилж байгааг харгалзаж, он дамнан хэрэгжээд явах төсөл хөтөлбөрүүд дээр үнийн индексээ бариад ажиллая гэж байгаа. Жишээлбэл, барилга угсралтын ажил нь 2021 онд эхэлсэн бол энэ жилдээ өсөлттэй тооцоод цаашдаа үнийн индексээ бариад явна. 2021 онд дуусаж байгаа барилга байгууламжийн хувьд үнийн өсөлтийг нь тооцохоор болсон. Үүн дээр бид төсвийн асуудал хариуцсан төв байгууллагатайгаа маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сангийн яам нэлээн дэмжиж ажиллаж байна. 

Барилгын материалын өсөлт улсын төсөвт ямар хэмжээний ачаалал үзүүлэхийг ҮСХ-ны зарлаж байгаа үнийн индексээр бодоод үзэхээр 360 гаруй төслийн 204 тэрбум төгрөг төсөв дээр очихоор байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 1,000 гаруй төсөл бий. Дээр дурдсан 360 төсөл нь боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд юм. 

Үнэ үнэхээр өссөн үү, эсвэл хомсдолтой холбоотой огцом өсөөд бууж байна уу, хөөсрөл байна уу гэдгийг холбогдох байгууллагатай хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа.

Цаашдаа хийгдэж байгаа ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтүүдийг магадлал хийх замаар баталгаажуулаад Сангийн яаманд хүргүүлнэ" гэлээ.

БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд: "Орон сууцны үнэ барилгын материалын үнэ дагаад өсөж байна. Мөн ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш эрэлт нэмэгдсэн. 2021 оны наймдугаар сарын байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн үеийн мөн үеэс 2,4 дахин их юм. Энэ онд нийт 12 мянган зээлдэгч байх болов уу гэсэн таамаглал байна. Эрэлт их байгаагаас гадна эрэлтийг давсан орон сууцнууд бий.

Барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдэхэд шинэ орон сууцны үнэ 20 хувь нэмэгдэж байна. 2020 онд орон сууцны нэг метр квадратын үнэ 2,5 сая төгрөг байсан бол энэ жил 2,7 сая төгрөг болсон нь материал дагасан өсөлт юм.

Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд 2021 оны есдүгээр сард гэхэд 13560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж байгаа 32 мянган орон сууц байгаагаас 2022 онд 12 мянга нь ашиглалтад орно.

Мөн улсын хэмжээнд төрийн өмчит 5000 айлын түрээсийн орон сууц байдгаас 3000 нь нийслэлд бий. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг метр квадратыг иргэд 6000 төгрөгөөр түрээсэлдэг. Дунджаар 40 м.в байрын сарын түрээс 240 мянган төгрөг байдаг" гэсэн юм.

"Барилгын хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа: "Өнөөдөр барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдэд барилгын материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар яригдаж байна. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд цар тахлын улмаас тээвэр ложистик, барилгын материалын үйлдвэрлэлийн асуудал нилээн хурцаар хөндөгдөж байна. Үүний хүрээнд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга, байгууламжийг барьж байгаа компаниуд барилгын материалын үнэ огцом нэмэгдсэнээс болоод барилгын ажлууд удаашралттай явагдаж байна.

БХБЯ-аас жил бүр гаргадаг үнийн индексийг тооцож баталдаг. Энэ жилийн хувьд 1.45 хувиар өөрчлөлт гарсан тооцоолол гарсан. Мөн Статистикийн төв газраас үнийн өсөлтийн индексийг гаргасан. Энэ хоёр хоорондоо ойролцоо гарсан. Мөн 2019 онд үүнийг батлаад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг баталсан. Энэ нь шууд утгаараа барилгын салбарын ажилчдын цалин хөлс гэсэн үг.

Барилгын хөгжлийн төв зураг, төсөл, магадлал хийдэг. Магадлал гэдэг нь төсвийн төсөөлөл, төлөвлөлтөнд хэрэглэдэг үйл ажиллагаа байгаа юм" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.