Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
О.Гэрэлт-Од: Ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас энэ хүмүүс 6 сарын дараа ингээд ярьж байгаа юм

Өнөөдөр Монголын залуучуудын холбооны Удирдах хорооноос мэдээлэл хийж, тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэсэн мэдээллийг хийсэн.  Тус хурлын үеэр Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өөрийн биеэр ирж, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрээр "Асуудлыг тэнцвэртэй хүргэх хэрэгтэй. Яригдаад байгаа асуудлын талаар би тайлбар өгье. Тэр барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Гэтэл яагаад бүтэн 6 сарын дараа дуугарч байгаа юм. Хүн бүрд өөрсдийн эрх ашиг бий байх. Барилгын ажил хамтын шийдвэр, тогтоолын дагуу явагдсан. Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын залуучуудын холбооны төв байрыг өргөтгөх, шинэчлэх болон засвар тохижилтын ажлыг хариуцан зохион байгуулж ажиллахыг МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, ерөнхий нарийн бичгийн дарга Давааням нарт даалгасугай гэсэн Удирдах хорооны шийдвэр байгаа.

Гэрээний тухайд МЗХ нь 16 давхар барилгаас нийт 42.5 хувийн ашиг авахаар гэрээлсэн. Гэхдээ гэрээг цуцлах бичгийг тухайн компанид өгсөн байгаа. Манайх төрийн бус байгууллага учир тендер зарладаггүй" гэсэн тайлбар өгсөн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.