Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ц.Амарсайхан: Ковидын улмаас барилгын материалын үнэ өсч байна

Барилга хот байгуулалтын яамнаас улсын төвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр "Барилгын хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа дараах мэдээллийг өгсөн юм. 

 

Тэрээр "Өнөөдөр барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдэд барилгын материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар яригдаж байна. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд цар тахлын улмаас тээвэр ложистик, барилгын материалын үйлдвэрлэлийн асуудал нилээн хурцаар хөндөгдөж байна. Үүний хүрээнд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга, байгууламжийг барьж байгаа компаниуд барилгын материалын үнэ огцом нэмэгдсэнээс болоод барилгын ажлууд удаашралттай явагдаж байна.

БХБЯ-аас жил бүр гаргадаг үнийн индексийг тооцож баталдаг. Энэ жилийн хувьд 1.45 хувиар өөрчлөлт гарсан тооцоолол гарсан. Мөн Статистикийн төв газраас үнийн өсөлтийн индексийг гаргасан. Энэ хоёр хоорондоо ойролцоо гарсан. Мөн 2019 онд үүнийг батлаад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг баталсан. Энэ нь шууд утгаараа барилгын салбарын ажилчдын цалин хөлс гэсэн үг.

Барилгын хөгжлийн төв зураг, төсөл, магадлал хийдэг. Магадлал гэдэг нь төсвийн төсөөлөл, төлөвлөлтөнд хэрэглэдэг үйл ажиллагаа байгаа юм" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.