Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Төсвийн хөрөнгөөр болон захиалгатай барилга байгууламж барьж буй ААН-д хөнгөлөлттэй зээл олгуулах санал хүргүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ. Тэд цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлээр УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтээ илэрхийлсэн байна. 

Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, мах бэлтгэлд онцгой анхаарал хандуулах, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг бууруулах, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэгийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, байгууллага хооронд үүссэн өр авлагыг шилжүүлэн тооцох зэрэг асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар болон захиалгатай барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулах зэрэг 16 санал тусгасан жагсаалт ирүүлжээ.

Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд буй мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай давхардсан төрийн эрх, үүргийг шилжүүлэх, хасах, бизнесийн орчин нөхцөлийн эрх зүйн орчныг сайжруулах, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэхэд Мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах санал тавилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эдгээр саналуудыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Эдийн засгаа сэргээх төрийн бодлого, шийдвэрт аж ахуй эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг тусгахад Мэргэжлийн холбоод болон МАОЭНХ-ныхны гүйцэтгэх үүрэг чухал.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн 50 гаруй холбоодын төлөөлөл хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай болон Мэргэжлийн холбоодын тухай зэрэг хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, байр сууриа нэгтгэх хэрэгтэй байна. Эдгээр санал нь та бүхний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл байх ёстой" гэв.   

Уулзалтад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, зөвлөх Б.Бадарч болон Ноос, ноолуурын, Барилгын, Хүнсчдийн, Арьс, шир үйлдвэрлэлийн зэрэг мэргэжлийн холбоодын гишүүд оролцлоо хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.