Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Э.Энхбат начин ухаан орж, мэдүүлэг өгчээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр багын найз Монгол улсын өсөх идэр начин Э.Энхбатыг ухаангүй болтол зодосны улмаас өнөөдрийг хүртэл Э.Энхбат ухаан оролгүй эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэгвэл олон сар тасралтгүй эмчилгээ хийлгэсэн  Э.Энхбат начин ухаан орсон бөгөөд холбогдох газруудад мэдүүлэг өгсөн талаар түүний өмгөөлөгч ярьсан байна. 

УЕПГ-аас Э.Энхбат начны хэргийг хохирогчийн өмгөөлөгчийнх нь хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан талаар мэдээлсэн. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг дахин нягталж шалгаж эхэлжээ. 

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд олимпын аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан юм. Улмаар Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтсэн ч тусыг олоогүй учраас БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг  “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өнгөрөгч тавдугаар сарын 20-д Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийэх арга хэмжээг өөрчилж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.