Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, өвчлөлийн тархалтыг богино хугацаанд хумих, нас баралтын тоог бууруулахад чиглэсэн стратегийг баримтлан ажиллах, бүх шатанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хүчин төрөгчийн хангалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Мөн цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд эмнэлгийн тусламжийн үйлчилгээг сайжруулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын манлайлал, иргэнийг оролцоог хангах бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллахыг зорьж байна. Эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” байна гэлээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица уулзалтын үеэр, шуурхай штабын дэргэд эмнэлгийн ор зохицуулалтын багийг ажиллуулж байгаа нь өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилах, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд оновчтой шийдвэр болж байгааг онцолж байв. 

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.  Энэхүү  явцын үнэлгээг хийхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага голлох байр суурьтай оролцож байгаа бөгөөд коронавирусын халдвартай тэмцэж буй орон нутгийн сайн жишээ, туршлагыг дэлгэрүүлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, олон улсын туршлагыг хуваалцаж хамтран ажиллах болно гэдийг уулзалтын үеэр онцоллоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.