Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлжээ

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд,

“Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэтгэл хийх, шударга ёсны тогтолцоог төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүх болон шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлуулсан билээ.

Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг хангах эрх зүйн шинэ орчин бүрдээд байна. Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлтэй уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түргэн, шуурхай явуулах, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна. Мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөцийг үе шаттай бүрдүүлэхэд анхаарч, хувийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчийг бэлтгэх бодлогыг баримталж байна.

Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан билээ. Шүүх, хууль сахиулах байгууллагын алба хаагч бүр энэхүү зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж, гагцхүү хуульд захирагдаж ажиллах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэхүү үндэсний чуулганаас шүүхийн бие даасан байдлыг хангах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийн баталгааг бүрэн хангах, эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх үндэсний тогтолцоог сайжруулах, шүүгч, хуульчийн ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хэрэгч санал шийдэл гарна гэдэгт найдаж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.