Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Танилц: Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат

Сонгуулийн ерөнхий хороо өнөө өглөө хуралдаж, УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тогтоолын төсөл баталсан.

Нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барина. УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр шинээр сонгогдсон гишүүд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөнө. 

Ингээд шинээр сонгогдсон Э.Батшугар, Ц.Идэрбат нартай товч танилцая. 

Э.Батшугар нь 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн. Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлэн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд 2008-2011 онд ажилласан, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр 2012-2016 онд ажилласан бол түүнээс хойш бизнес эрхэлж байгаа. Мөн одоогийн байдлаар МАН-ын Бага хурлын гишүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Ц.Идэрбатын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Төрийн удирдлагын менежер мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн. Тэрбээр, 2008-2012 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, 2020 оноос Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж буй юм. 2008, 2012, 2016, 2020 онд дөрвөн удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.